СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ханхүү Харри: Би ээжийгээ алдсан, тэд одоо миний эхнэрийг хохирогч болгож байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Их Британийн хатан хааны гэр бүлийн шинэхэн гишүүн Сассексын гүнгийн авхай Меган Мэрклийн хувийн захидлыг The Mail on Sunday сонин олон нийтэд дэлгэсэн. Ханхүү . Тэд хэвлэлийнхний хэрцгий суртал ухуулгын эсрэг арга хэмжээ авах болно гэжээ.

Ханхүү Харри “би ээжийгээ алдсан, одоо тэд миний эхнэрийг түүнтэй ижил байдлаар хохирогч болгож байгааг харж байна. Гашуун түүх давтагдахвий гэхээс маш их эмээж байна” хэмээн ярьсан байна.

Шиллингс хуулийн фирм гүнгийн авхайн хэрэг дээр ажиллаж байгаа бөгөөд тус сониныг болон толгой компанийг хувийн мэдээллийг хууль бусаар ашигласан, зохиогчийн эрх зөрчсөн, 2018 оны Мэдээллийн аюулгүй байдлын хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр Дээд шүүхэд гомдол гаргажээ.

 

 

Харин сонины төлөөлөгчийн хэлснээр өөрсдийн нийтэлсэн мэдээллийг хамгаалж байр сууриа хатуу хамгаална гэжээ.

Их Британийн хатан хааны гэр бүл хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг хууль эрх зүйн арга хэмжээ авч буй тохиолдол анхны биш юм. Харригийн ах Кэмбрижийн гүн Уильям болон гүнгийн авхай Кэйт Мидлтон нар Францын Closer сэтгүүлд 2012 онд Мидлтоны цээж нүцгэн зургийг нийтэлсний эсрэг 2017 онд зарга үүсгэн 100,000 еврогийн торгууль оногдуулж чадсан билээ. Францын шүүх сэтгүүлийн хамт олныг хувийн орон зайд халдсан гэж үзсэн байна.

Ханхүү Харри үрэглжлүүлэн ярихдаа сонинд нийтлэгдсэн зүйл худал хуурмаг гэдгийг хэлж, худал хуурмагийн эсрэг хос зоригтой тэмцэнэ гэлээ. .

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.