СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Байлдагчийн аминд хүрсэн алба хаагчдад ял оноолоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336-р ангид 19 настай цэрэг амиа алдсан хэрэг энэ оны нэгдүгээр сарын 22-нд гарсан. Уг хэрэгт холбогдогч А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамбуу нарын шүүх хурал Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр  нээлттэй боллоо. Хохирогчоор талийгаачийн ах Б.Эрдэнэбат өмгөөлөгч Р.Булгамаа, Д.Даваадорж, Б.Өлзийцэрэн нарын хамт оролцсон байна.

Шүүх хурал 21.30 цаг хүртэл үргэлжилж шийдвэрээ гаргасан байна.

Шүүгдэгч А.Энхбаярт, Р.Вандлханга нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр таван жил, П.Бадамсамбууд мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын ял оноожээ.

Хэргийг дахин сануулахад ,.

ЗХЖШ-ын даргын тушаалаар хариуцсан анги салбарт нь хугацаат цэргийн албан хаагч амь насаа алдсан тул 336 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагчийн ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр, дэд ахлагч Р.Вандлхангаа нарыг албан тушаалаас нь чөлөөлж хэрэгт холбогдуулан шалгасан юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.