Хятадын цагдаа нар 17 жилийн өмнө хорих газраас зугтаж сураггүй алга болоод байсан оргодлыг нисдэг биет дроны тусламжтайгаар олж илрүүлсэн байна. 63 настай Сон Жиан гэч оргодол агуйд нуугдаж байжээ.
Түүнд бага насны хүүхдүүд, эмэгтэйчүүдийг хууль бусаар наймаалсан хэргээр хорих ял оноосон боловч 2002 онд оргосон юм. Оргодол олны хөлөөс зугтаж олон жилийн турш агуйд амьдарчээ.
Юньань мужийн Ёншан хотын цагдаа нар оргодол Соныг агуйд нуугдаж байгаа талаарх мэдээллийг энэ сарын эхэнд авсан байна. Мэдээллийн дагуу эрж хайх ажил явуулснаар оргодлын байгаа газрыг дроноор тогтоожээ. Өмнө нь олон удаа хайгуул явуулсан боловч олоогүй байна.
Гэмт этгээд усны хуванцар саваар голоос ундны ус зөөж, модны мөчир түлж амь зууж байсан гэв. Оргодлыг барьж илрүүлсэн даруйд хоригдож байсан шорон руу нь буцаасан байна.
Эх сурвалж: www.bbc.com