СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сонины тойм: Сангийн сайд өөрийн тойрогтоо 51 тэрбум төгрөг төсөвлөжээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

Монголын анхны онлайн суваг www.LiveTV.mn сайт өнөөдрөөс эхлэн өдөр тутмын сонины тоймыг 08 цагт тогтмол явуулж байхаар боллоо. “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан” сонинуудад нийтлэгдсэн улстөр, эдийн засаг, нийгэм, урлаг, спортын онцлох нийтлэлүүдийн талаар бүрэн дүүрэн мэдээлэл авах болно.

Өдөр тутмын сонины тоймыг тус сайтын тоймч Д.Амартүвшин хөтлөн явуулна. Тэрээр сонины тойм хийхийн өмнө өдөр тутмын нь та бүхэнд таалагдана гэдэгт итгэж байна.

Ингээд та бүхэндээ удахгүй өргөж барьж хэлэлцэх гэж байгаа 2019 оны төсөв тойрсон асуудлаар хэн, хэн ямар байр суурьтай байгааг жишээлж тайлбарлан хүргэе.

“Үндэсний шуудан” сонингийн тэргүүн нүүрийн “Засгийн газарт өгөх М.Энхболдын зөвлөмж” нийтлэлд ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн явцаас харахад, тойрогтоо хийх хөрөнгө оруулалтыг чамлан хэт өөдрөг, үрэлгэн гэж шүүмжлэх гишүүд байхад, нөгөө талд нь чамбай төсөл оруулж ирсэн гэх мэтээр Засгийн газарт, тэр дундаа Сангийн яаманд, ангийн анд Ч.Хүрэлбаатарт тал засах нэг нь ч байна. Эдгээр дундаас сонгуулийн өмнөх жилийн төсөв учраас хөөсрүүлсэн гэдэг нь үнэнд ойрхон сонсогдож байгаа. Энэ нь сонгууль урьтан тойрогтоо нэг ч болов тууз хайчлах гэсэн санаа гэлтэй. Ямар сайндаа л гэх шүүмжлэлийг нам дотроос нь гаргах вэ” хэмээн бичсэн байна.

Үнэхээр ч ирэх оны төсвийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ихээр шүүмжилж байгаа ба саяхан МАН-ын гишүүн Ч.Улаан мөн өөрийн байр суурийг хурцаар илэрхийлсэн байсан. УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийн дүүрэг, аймаг, сумандаа зөвхөн барилга барихад зориулж 2 их наяд төгрөгийг зарцуулна. Сангийн сайд ингэж найр тавьсан мэдээлэл байгаа юм.

“Өдрийн сонин”-д эдийн засагч Ч.Отгочулуу ирэх оны төсвийн талаар

- байна л даа. Төсвийн орлогоо ингэж өсгөсөн тохиолдолд алдагдлаа ДНБ-ий гурван хувиас бага хэмжээнд төсөөлөх боломж байсан. . Орлогын задаргааг харахаар нүүрсэн дээр нэлээд ач холбогдол өгсөн харагдлаа. гэж ярьсан байна.

Сангийн яам ирэх оны төсөвт экспортын нүүрсний хэмжээг 42-44 сая тонн гэж төсөөлснийг нэг жилд хувааж үзэхэд өдөрт 122.550 тонн нүүрс гаргаж байж ийм хэмжээнд хүрэх нь. Энэ бол маш том тоо. Хэрэв үүнийг хэрэгжүүлж чадахгүй бол ирэх онд төсвийн алдагдлаа нөхөхийн тулд дахин зээл, санхүүжилт авч таарах нь тодорхой. .

Эдийн засагч Ч.Отгочулуу цааш нь,

-Бизнес эрхлэгч, иргэдээс татсан энэ мөнгөөр төр 2020 оны сонгуулийг угтаж төсвийг улам өрөнд оруулах эхлээгүй барилгуудыг санхүүжүүлнэ. Ч.Улаан гишүүн “. Төсөв батлагдсаны дараа зураг төсөл нь хоёр, гурав дахин өндөр өртөг зардалтайгаар батлагдах магадлалтай. Ялангуяа шатахуун, долларын өсөлт асуудал болсон энэ үед зардал нэмэгдэх нь тодорхой гэж хэлсэн байна.

Тэгэхээр УИХ-ын гишүүд тус тусын тойрог дээр 5-10 тэрбум төгрөг тавиулчихаад дуугаа хураажээ. Асар их алдагдалтай төсвөө удахгүй батлах гэж байна. Энэ бол бизнес эрхлэгчид болон иргэдийн татвараар төлсөн мөнгө. Энэ мөнгө баахан байшин барилга болж, сонгуулийн амлалт болоод дуусах нь ээ.

Мөн ирэх оны төсвийг . Ийм учраас Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн бариад байгааг “Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт мэдээлжээ.

УИХ-ын төсөв батлагдах хүртэл өдөр тутмын сонинууд олон талын хэлэлцүүлэг, ярилцлагыг та бүхэнд хүргэх биз ээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.