СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монголын дипломат Т.Мөнхбатад Германы шүүхээс хорих ял оноолоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Монгол Улсаас ОХУ-ын  Улаан Үүдэд суугаа гэдгийг Германы saechsische.de сайт мэдээллээ. Харин түүнтэй хамт баривчлагдсан жолооч Эрдэнэбаатарын Оргилыг суллах шийдвэрийг тус шүүх гаргасан байна.

Жолооч Э.Оргил нь шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд нийтдээ есөн сарын турш хоригдсон тул ялаа эдэлж дууссан хэмээн суллажээ.  

ХБНГУ-ын цагдаа нар 2018 онд А17 дугаартай хурдны замаар явж байсан дипломат дугаартай, консулын газрын машиныг зогсооход Монголын худалдааны атташе Т.Мөнхбат, жолооч Э.Оргил нар нь зөвхөн эмчийн зөвшөөрлөөр л  олгодог долоон хайрцагт хийсэн 150,000 ширхэг, тайвшруулах, мансууруулах үйлчилгээ бүхий 40,000 еврогийн үнэ хүрэх Lorazepam бэлдмэл тээвэрлэж явсан нь илэрсэн юм.

Т.Мөнхбат Дрезден хотын шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “. Мөн тэрбээр “Би Герман Улсад бизнес аяллаар явж байсан. Монгол Улсад үйлдвэрлэх гэж байгаа энержи ундааны савны үйлдвэрийг судлахаар ирсэн. Харин тэрхүү эм бэлдмэлийг зарж олсон орлогоороо Монгол Улсад устахад хүрээд байгаа Мазаалай баавгайг аврах гэж байсан” хэмээжээ.

Ташрамд хэлэхэд, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “ХБНГУ-д баривчлагдсан хоёр хүн ГХЯ-тай ямар ч холбоогүй” гэж мэдэгдсэн бол “Улаанбал” нэвтрүүлэгт дуулиантай ярилцлага өгсөн БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны нийслэл Хөх хотын Ерөнхий консул  асан Д.Мөнх-Эрдэнэ “Европын шоронд хар тамхины хэргээр хоригдож байгаа Т.Мөнхбатыг би танина. Тэр хүн чинь Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын найз. Н.Анхбаяр ГХЯ-ны Төрийн захираа, удирдлагын газрын захирал болонгуутаа найздаа дипломат ямба өгөөд тийш нь явуулсан” хэмээн хэлсэн билээ.

Дрезден дүүргийн шүүх

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.