Орон нутгийн цагаар өнөөдөр өглөө 7 цагт Папуа Шинэ Гвиней улсад хүчтэй газар хөдөлсөн тухай АНУ-ын газарзүйн судалгааны газраас мэдээлэв. Цунамийн сэрэмжлүүлэг ирсэн ч одоогоор гарз хохирол учирсан гэх мэдээлэл гараагүй байна.
Газар хөдлөлт Рабаул тосгоноос баруун урагшаа 200 км-т хөрсний гүний 40 км-т болсон байна. Нутгийн оршин суугчид газар хөдлөлтийг мэдэрсэн ч хүч нь сул байсан гэжээ.
Номхон далайн цунамийн анхааруулах төвөөс Папуа Шинэ Гвинейн далайн эрэгт 30 см өндөр давалгаа үүссэн гэлээ. Мөн газар хөдлөлт Хавайн орчимд мэдрэгдсэн ба цунамийн аюулгүй болохыг Номхон далайн анхааруулах төвөөс мэдээлжээ.
Папуа Шинэ Гвиней нь дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг. Газар хөдлөлт, цунамийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн хоёрдугаар сард 7,5 магнитудын хүчтэй газар хөдөлж 100 гаруй хүн амиа алдсан. Үүнээс хойш нөхөн сэргээлтийн ажил үргэлжилсээр байгаа юм.
Энэ хооронд Индонезийн Жава, Бали арлуудын орчимд 6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Жава арал дээр гурван хүн амиа алдсан бол Балид чичирхийлэл мэдрэгджээ. Яг одоо Бали аралд Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны ээлжит чуулган болж 19,000 зочин төлөөлөгч ирээд байна.
Эх сурвалж: www.theguardian.com