СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-09-27

LIVE: Ж.Батзандан: Ц.Элбэгдорж тамхи, хар тамхины наймаагаа хийхийн тулд Д.Мөнх-Эрдэнийг томилсон

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан Төрийн ордон дахь өрөөндөө сэтгүүлчдэд мэдээлэл хийж байгааг шууд дамжуулан хүргэж байна. 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

-"Улаан бал" нэвтрүүлэгт орох уу? гэж асууж байна. Төрийн далбаа урдаг нэвтрүүлэгт одоодоо орохгүй. Лодой хүү Шодой хүү байгаа учир орохгүй. 

Ж.Батзандан оффшорын хууль өргөн барьсан. Иймд оффшорчид ууртай байгаа. Авлигачдын хувьд шударга бус зүйл болсон байх. Хятадуудын худалдаж авах гээд байгаа Багануурын цахилгааны станцын төслийг зогсоосон. ХХБ-ны захирал Д.Эрдэнэбилэгийн эзэмшиж байсан Сүхбаатарын талбайг чөлөөлсөн. Д.Эрдэнэбилэгтэй нийлж Эрдэнэтийн 49 хувийг авч байсан Ц.Элбэгдорж нарын бүлэг явдаг газар руугаа явна. Хүн яргалсан генерал Элчин сайд болдоггүй юмаа.

Сарын өмнө би дипломат албаны булхайг би илчилсэн. 55 хүний нэрийг дурдсан. Удахгүй зарлана. 

-"Улаан бал"-д орсон Хөх хотод ерөнхий консул байсан Д.Мөнх-Эрдэнийн тухайд? 

-Эрүүгийн хоёр хэрэгтэй хүн 2015 оны үед над дээр уйлаад ирж байсан. МТЗ-д хулхи бараа шахаад шоронд явах гэж байна гэсэн. Бас нэг найзыгаа төмөр сандлаар цохьсон хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Баянхонгорт нэр дэвших гэж байхад нь Байнгын хорооны дарга байсан, "Битон" хэмээгдэх Б.Ганбат намайг шоронд явуулах гээд байна гэсэн. Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд би өргөдлийг нь өгч байсан. 

Ямар ч боловсролгүй энэ хүн Ц.Элбэгдоржийн ивээл дор орж, Хөх хот руу Ерөнхий консулаар явсан. Нөгөө нэг болловсролгүй хүн нь Сан-франциско руу Ерөнхий консулаар томилогдсон Л.Галбадрах. Л.Галбадрах бол ЕТГ-ын дарга З.Энхболдын нэрээр олон сая төгрөг луйвардсан хэрэгт холбогдож, шоронд явах гэж байхад нь Сан-Франциско руу Ц.Элбэгдорж явуулж байсан.

Дараа нь Д.Мөнх-Эрдэнэ явсан. АН-ынхан энэ хүнийг томилогдож явахад эвэртэй туулай үзсэн мэт гайхаж байсан. Дипломат албанд хэл усгүй хүн явуулж байгаагийн жишээ нь энэ. 

Ц.Элбэгдоржийн зорилго бол дипломат албанд мэдлэггүй хүмүүсийг оруулж, тамхи, хар тамхины наймаа хийлгүүлдэг. Тэр хүмүүс нь архи уухаараа хүн зоддог. Эрүүлдээ эрүүл бус зүйл ярьдаг. Д.Мөнх-Эрдэнэ МАНАН бүлэглэлийн захиалгаар ярьж байна. 

-Таныг Хятадын мөнгөтэй хүмүүстэй танилцуулж өгөөч гэж гуйсан гэж ярьсан? 

-Би Элчин сайдуудаас ганцхан зүйл хүсдэг. Гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулж ирээрэй гэж. Я.Санжмятав нарын гишүүдтэй Хөх хотод ажилласан. 1000 гаруй аж ахуйн нэгжүүдтэй уулзсан. Гэтэл консул хүн хятадуудаас мөнгө авч, УИХ-ын гишүүнд өгөх гэж оролдсон. Энэ асуудлаар нь би өнөөдөр АТГ-т өргөдөл өгөхөөр бэлдээд байна. 

-Таны Ургийн модыг гаргасан байсан. Үүнд тайлбар өгөөч? 

-Энэ Ургийн модны зургийг Ц.Элбэгдорж, Б.Хурц нар хийсэн. Миний угсаанд төрийн сайд байсан хүн бий. Би ах, дүү арвуулаа. Миний ах, эгч нарын дунд малчин, багш, эмч, жолооч, хуульч бий. Миний ах, эгч нар намайг сурагч, оюутан байхад цол хамгаалж, онц сурч, гадаадад сурч байсан. Энд миний буруу байна уу? 

Ж.Батчулуун ахын тухай Д.Мөнх-Эрдэнэ ярьсан. Энэ хүн бол 1989 онд төрийн албанд ажиллаж байсан. ТӨХ-нд ажиллаж байсан. Эрээнд дэд консул байсан. Орост хэд хэдэн удаа сургалтад сууж байсан. Энэ хүн бол Д.Мөнх-Эрдэнэ шиг хэлгүй, боловсролгүй хүн биш. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.