СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мянга гаруй залуус төв талбайд цуглаж, өглөөний гимнастик хийлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

Их эзэн Чингисийн талбайд өнөөдөр өглөө /2019-09-28/ мянга гаруй залуус цуглаж бүх нийтийн гимнастик хийлээ. Энэ арга хэмжээг БСШУСЯ-аас зохион байгуулсан аж

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх үүднээс Монгол Улсын Засгийн газраас энэ есдүгээр сарыг Нээлттэй хаалганы өдөр болгон зарлаж, төрийн бүх яам, агентлагууд өдөр бүр төв талбайд арга хэмжээ зохион байгуулж байгаа.

Тэгвэл өнөөдөр БСШУСЯ-ны нээлттэй хаалганы өдөр Сүхбаатарын талбайд болно. Нээлттэй өдөрлөг өглөөний 07:00 цагт "Бүх нийтийн гимнастик"-аар ийнхүү эхэллээ.  
БСШУСЯ нээлттэй өдөрлөгийнхөө үеэр төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Жишээлбэл оюутны хөгжлийн зээлийг газар дээр нь шийдэх аж.

Мөн хүүхэд багачууд, залуусыг сансар огторгуйгаар аялуулах "Мазаалай" хиймэл дагуулын үзэсгэлэн, урлаг соёлын одод тантай өдөржин хамт байх бөгөөд тэд маш олон спорт, урлагийн үзүүлэх тоглолтууд хийнэ. Нисэх онгоцны загварын үзэсгэлэн, робокон тоглолтын үзүүлбэр, од сар дурандуулах үйлчилгээ, амьтан ургамал, биологийн төрөл зүйлийн загвар, үзүүлэн үзүүлэх зэргээр олон сонирхолтой арга хэмжээ зохиогдох ажээ.

Өдөрлөгийн үеэр БСШУСЯ-ны харъяа 36 байгууллага судалгаа шинжилгээний 250 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна. 

Бүх нийтийн гимнастикийн арга хэмжээний үеэр БСШУСЯ-ны ТНБД Б.Баярсайрханаас дараах тодруулгыг авлаа.

БСШУСЯ-ны ТНБД Б.Баярсайрхан

"Манай яам нээлттэй хаалганы өдөрлөгөө "Хандлагаа өөрчлөе" уриан дор зохион байгуулж байна. Залуусыг эрт босохыг, дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг уриалж байна. Ийм зорилготойгоор бид спортын арга хэмжээгээр өдөрлөгөө эхэллээ. JCA үндэсний байгууллагатай хамтран Плашмоб хийсэн. Яг одооноос эхлэн төв талбай дээр манай яамны харьяа дөрвөн салбарын бүх байгууллагын арга хэмжээд эхэллээ. Спортын бүх холбоод тоног төхөөрөмжөө байрлуулсан. Спортын тоглоомоор та тоглож болно. Спортын эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийгдэнэ. Та магадгүй спорт клубын эрх хожих ч юм билүү.

Мөн талбайн урд талд Дуурийн теарт, Драмын театр, Морин хуурын чуулга, Үндэсний их театрын бүх одод олон нийтэд үйлчилнэ.

Мөн Шинжлэх ухааны салбарынхан байршлаа. Монгол Улс дэлхийн шинжлэх ухааны салбарт хаахна нь явна гэдгийг та эндээс харж болно. Робокон тэмцээнд оролцсон сурагч, багш нар бүтээлтэйгээ хамт зогсож байгаа. ЕБС, сургуулийн өмнөх боловсрол, дээд боловсролын түвшинд манай яам ямар бодлого баримталж байгааг та эндээс ирж хараарай. Сурах бичгүүдийг ч гэсэн.

Боловсролын зээлийн сангийн үйлчилгээг газар дээр нь олгоно. Өөрөөр хэлбэл дотоодын их дээд сургуульд суралцаж байгаа залуус зээлийн үйлчилгээ эндээс шууд авч болно.

Манай яамны нээлттэй өдөрлөг соёл урлагийн үйл ажиллагаагаар буюу нийтийн бүжгээр үргэлжилнэ. СУИС-ийн бүжгийн багш нар зохион байгуулна. Шинжлэх ухааны салбарын байгууллагууд шөнө од харуулна. Гол гол үйлчилгээ нь эд юм. Өөр олон арга хэмжээ бий" гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.