Өнгөрсөн бямба гаригт болсон UFC холимог тулааны дуулиан шуугиан үргэлжилсээр. Тулааны аваргын бүсийг зүүсэн ч бусдын доромжлолыг хүлцэлгүй зодоон эхлүүлсэн Хабиб Нурмагодемовыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүлээн авч уулзсан байна.
Зодооны дараа Хабиб Ерөнхийлөгчтэй утсаар ярьж, өөрт нь баяр хүргэсэн талаар хэвлэлийн хурал дээр хэлж байсан. Уулзалтанд Хабибын аав төдийгүй дасгалжуулагч нь болох Абдулманап байлцжээ. Тэдний уулзалт Оросын Ульяновск хот дахь “Орос-Спортын орон” чуулганы үеэр болов.
Путин өөрийн улсын тамирчин Хабибт хоёр жингийн аварга Конор МакГрегорыг ялсанд баяр хүргэжээ. Оросын Ерөнхийлөгч тамирчныхаа ялалтыг үнэ цэнэтэй байсан гэжээ. Мөн аавд нь хандан хүүгээ зэмлэж, шийтгэх хэрэггүй гэж захьсан байна.
Хабиб Нурмагомедов долоо хоногийн эхэнд гэртээ ирж, Дагестаны нийслэл Мачачкала хотод Анзи аренад шүтэн бишрэгчидтэйгээ уулзаад байгаа юм.
Гэсэн хэдий ч Хабибын холимог тулааны аваргын нэр хүнд цаашид хэрхэх нь тодорхой болоогүй. Невадагийн тамирчдын хороо Хабибт өгөх шийтгэлээ хэлэлцэж байна. Сарын дараа бүх зүйл тодорхой болно.
Урьдчилсан таамгаар Дагестан тулаанчийг 250,000 ам.доллараар торгож, тулалдах эрхийг нь 4-6 сараар хасч магадгүй.
Эх сурвалж: www.rt.com