Хятадын цахим сүлжээний од Лиза Ли Weibo-д 1,1 сая дагагчтай хэдийнэ олны танил болсон үзэсгэлэнт бүсгүй юм. Гэвч түүний дэлгэцийн цаана амьдарч буй байдалд уурлаж ундууцсан байрны эзэн үнэн төрхийг нь дэлгэжээ.
Лигийн байрны эзний дэлгэсэн баримтанд тэрээр хог новшин дундаа хөглөрч, муудсан хоол, нохойн ялгадсаа ч цэвэрлэлгүй удсан байна. Эдгээр зураг бичлэг олонд хүрсний дараа тансаг үдэшлэг, амтат зоог, адал явдалт аяллаараа алдартай болсон Лиза Ли өөр шалтгаанаар цахим хэрэглэгчдийн анхааралд өртөж эхэлжээ.
Байрны эзэн хатагтай Чен цахим одын амьдардаг гэрт бичлэг хийж, түүний ярьснаар байр сууц цэвэрлэдэг мэргэжлийн ажилчид ч хүртэл энэ байрыг цэвэрлэхээс татгалзсан байна. Бохир заваан сууцаас гадна төлөгдөөгүй олон мянган юанийн нэхэмжлэл байгааг харуулжээ.
Цахим од уг явдлын дараа бохир заваан амьдарсандаа хүлцэл өчиж, байрны эзнээс уучлалт гуйсан хэмээн нийтэлсэн байна. Мөн өөрийн завааруулж бохирдуулсан сууцаа цэвэрлэнэ гэж амлажээ.
Байрны эзэн бичлэг хийсний дараа Лиза Лигийн хөтөлдөг хуудсанд 60,000 гаруй хүн сэтгэгдэл үлдээсэн байсны дийлэнх нь түүнийг хуурамч тул дагахаа болино хэмээн бичсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com