СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: З.Ариунболд: Олимпийн хорооны удирдлагууд 30 жилийн түүхтэй холбоог минь булаачихлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Монголын морин спортын тамирчдын нийгэмлэгийн Ерөнийлөгч З.Ариунболд өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн дарга Д.Дашзэгвэ нарыг АТГ-т шалгуулахаар албан ёсоор өргөдөл гаргаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Монголын морин спортын тамирчдын нийгэмлэгийн Ерөнийлөгч З.Ариунболд:

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн дарга Д.Дашзэгвэ нар нь үгсэн хуйвалдаж, о.

Бид монголын морин спортын тамирчдын нийгэмлэгийг 1993 онд үүсгэн байгуулсан. Энэ холбооныхоо үйл ажиллагааг идэвхтэй явуулж 1998 онд олон улсын морин спортын хороонд бүртгүүлж байсан түүх намтартай. Гэвч манай холбоог хууль бусаар, байхгүй мэтээр Олон улсын олимпийн холбоо руу бичиг явуулж, оронд өөрсдийнхөө холбоог бүртгүүлсэнд бид гомдолтой байна. Тамирчдын олон жилийн хөдөлмөр зүтгэл талаар өнгөрч болохгүй.

Бид олон улсын морин спортын хороонд бүртгүүлчихсэн үйл ажиллагаа явуулж байх үед Монголын үндэсний олимпийн хорооны нарийн бичгийн дарга Энэ үйлдэл нь авлигын сүлжээ байж болзошгүй гэдэг сэжиг таамгийг төрүүлж байна.

Би Монголын үндэсний олимпийн хорооныхонтой уулзахаар “Танай холбоо үйл ажиллагаагаа сайн явуулж байна. Танайхаас өөр холбоо манай улсад байхгүй юм байна. Та нар маань олон улсын морин спортын хорооны гишүүнээр бүртгэгдчихсэн учраас цаашид үйл ажиллагаагаа сайн явуулаарай” гэж худал хэлж гаргаад, гарсны дараа ийм бузар муухай зүйлээ хийж байна. . Бас сонгогдох бүрдээ морин спортыг Олимпийн төрөлд оруулна гэж худлаа ярьдаг хүн. Олимпийн хорооноос манай хороотой танилцахаар ирсэн албан ёсны төлөөлөгч Жакийг бидэнтэй уулзуулахгүйгээр буцаасанд бид гомдолтой байгаа.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.