Ам цангах үед хамгийн хэрэгтэй зүйл ус гэж бид боддог. Үнэн хэрэгтээ амны цангааг тайлж, чийгшил өгөх хамгийн шилдэг уух юм юу вэ гэдгийг судалгаагаар тогтоосон байна. Сонирхолтой нь уснаас илүү чийгшүүлж, цангаа тайлдаг зүйл нь сүү ажээ.
Шотландын Гэгээн Эндрюсийн их сургуулийн эрдэмтэн судлаачид хэд хэдэн уух зүйлсийн чийгшүүлэх чанарыг судлан харьцуулсан байна. Ингэхэд цэвэр ус болон хийжүүлсэн уснаас илүү чихэрлэг, тослог, уураг агуулсан шингэн уух зүйлс цангааг тайлж, удаан чийгшлээ хадгалахад тусалдаг аж. Ямар нэг зүйл уухад бидний ходоод гэдсэнд орсон шингэн цусанд шимэгдэж та бидний биеийг чийгшүүлдэг.
Харин тэдгээр уух зүйлсэд агуулагдаж буй тэжээллэг чанар хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг дээр эрдэмтэд анхаарлаа хандуулжээ. Ингэхэд сүү уснаас илүү чийгшил өгч байгааг илрүүлсэн байна. Учир нь сүүнд чихэр, лактоз, уураг, өөх тос агуулагддаг нь ходоод гэдсэнд дутагдаж буй шингэнийг нөхөж илүү удаан хугацаанд чийгшлээ хадгалж цангахгүй байхад тусалдаг гэжээ.
Түүнчлэн сүүний найрлагад агуулагдаж байдаг натри яг л хөвсгөр зөөлөн бие угаагч шиг ажилладаг. Биед шингэнийг тогтоож барьснаар сүү уусан үед шээс бага хэмжээтэйгээр ялгардаг аж. Тус их сургуулийн эрдэмтэд уух зүйлсийг цангаа тайлах, бие организмыг чийгшүүлэх чанараар дэс дараалуулжээ.
1. Өрөмтэй сүү
2. Амны хөндийн цангаа тайлах зориулалттай уусмалууд /Pedialyte, Liquid I.V. гэх мэт/
3. Тослог их хэмжээгээр агуулсан сүү
4. Жүржийн шүүс
5. Кола
6. Илчлэггүй Кола
7. Цай
8. Спортлог ундаа
9. Цэвэр ус
10. Хийжүүлсэн ус
11. Тунгалаг шар айраг
12. Кофе
Эх сурвалж: www.cnn.com