СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2019-09-25

Эдийн засагч Л.Наранбаатар "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийг гүтгэснийг АТГ-аас тогтоожээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Эдийн засагч, уул уурхайн шинжээч Л.Наранбаатар хөрсний сийрэгжилт хийх 56 тэрбум төгрөгийг "Эрдэнэс-тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй компанийн удирдлагууд хувааж авсан гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн билээ

Товчхондоо бол "Үндэсний аудитын газраас 2018 онд “Эрдэнэс-Тавантолгой” компанид гүйцэтгэлийн аудит хийсэн. Шалгалтаар нийт 25 зөрчил илэрсний нэг нь 56 тэрбум төгрөгийн хөрсний сийрэгжилтийн луйвар" гэх агуулгатай зүйл ярьсан. 

Тэгвэл эдийн засагч Л.Наранбаатар "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийг гүтгэснийг АТГ-аас тогтоожээ. Энэ талаар "Эрдэнэс-тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас дараах тодруулгыг авлаа.

/УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газраас хамтран зохион байгуулж буй “Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр/

Тэрээр "Манай компанийн баруун зүүн цанхитай 2016 он хүртэлх хийгдсэн уулын ажлын төлөвлөгөөнөөс 7,7 сая куб метр хөрс зөрсөн үзүүлэлттэй гэдгээр эдийн засагч Л.Наранбаатар АТГ-т хандсан юм билээ. Үүний дагуу ТЭЗҮ, удаа дараагийн маркшейдэрийн хэмжилтүүд, хөндлөнгийн маркшейдэрийн компаниуд, маркшейдэрүүдийн санал дүгнэлт, Үндэсний аудитын газрын ажлын хүрээнд АТГ судалж үзээд хэргийг хэрэгсэхгүй буюу хэрэг болгох үндэслэлгүй гэх тогтоол гаргасан. Энэ бол гүтгэлэг байсан гэх мэдээллийг бидэнд албан ёсоор өгсөн" гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.