ӨМӨЗО-ны Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ “Улаанбал” ярлцлагын нэвтрүүлэгт орохдоо Гадаад харилцааны яам албан тушаалын наймаа хэрхэн хийдэг талаар ноцтой баримтуудыг дэлгэсэн билээ. Түүнийг ӨМӨЗО-ны Ерөнхий консулаар ажиллаж байх хугацаанд л гэхэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан ахыгаа эхнэртэй нь, Гадаадын иргэн харьяатын газрын, ИХШХЕГ-ын дарга Д.Болд мөн ахыгаа, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг төрсөн дүүгээ Хөх хотын консулын газарт түлхээсээр оруулж ирсэн... гэх мэтээр ярьсан билээ. Бид эдгээр мэдээллийг нягтлан холбогдох хүмүүсээс тодруулж байгаа юм. Энэ удаад Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгээс тодруулсан юм.
Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр дэд сайд Б.Батцэцэг өөрийн төрсөн дүүгээ ГХЯ-д нэг жил ажиллуудаад дараа нь ӨМӨЗО-ны нийслэл Хөх хот дахь консулын газарт шахжээ.
Харин Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг түүнийг гүйтгэж байна хэмээн мэдэгдэв. Тэрээр хоёр дүүтэй бөгөөд хэн нь надтай холбоотой ажилд томилогдоогүй гэлээ.