Төв аймгийн засаг даргын 2018 оны 06-р сарын 06-ны А/397-А/401 хүртэлх тоот захирамжаар Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, голын энгийн хамгаалалтай бүсэд хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан
1. ЖБЦБ ХХК-ний МҮ-016809 тоот тусгай зөвшөөрөл бүхий 4,97 га талбай,
2. Сүлд тогтох ХХК-ний МҮ-011937 тоот зөвшөөрөл бүхий 7,33 га талбайг,
3. Өндөрбуянт холдинг ХХК-ний МҮ-004197 тоот тусгай зөвшөөрөл бүхий 18,28 га талбай
4. Баттрипел ХХК-ний МҮ-012508 тоот тусгай зөвшөөрөл бүхий 8,05 га талбай
5. Си Эф Си групп ХХк-ний МҮ-012756 тоот тусгай зөвшөөрөл бүхий 6,2 га газрыг цуцлах шийдвэр гаргажээ.
Гэвч "Сүл тогтох", "Си Эф Си" групп ХХК, "Баттрипел" ХХК гэх гурван компани төрийн шийдвэрийг үл харгалзан өнөөдрийг хүртэл ажилласаар байна.
Харин эдгээр компаниуд өнөөдрийг хүртэл том толгойлон ажиллаж, хууль зөрчин, байгаль орчныг сүйтгэсээр байгаа шалтгаанаа нөхөн сэргээлт хэмээн тайлбарладаг байна. Мөн Ашигт малтмал, газрын тосны газар/АМГТГ/ эдгээр компаниудыг мэдээллийн сангийн жагсаалтаасаа хасч өгдөггүй байна.
Өөрөөр хэлбэл, АМГТГ мэдээллийн хасчихвал үйл ажиллагаа зогсоох гэнэ. Гэвч АМГТГ бүртгэлээс хасах нь битгий хэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал/ИТХ/-аас хэд хэдэн удаа тогтоол гаргаад нийт 50 гаруй мянган га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах хүсэлт хүргүүлэхэд огтхон ч шийдвэрлэж өгдөггүй байна.
2016 оноос оноос хойш Алтанбулаг суманд 40 гаруй хайгуулын болон олборлолтын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд одоогоор 11 талбай дээр аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Гэвч дээрх газрууд нь ихэнхдээ малчдын мал ахуй бэлчээрлүүлэх талбай, усан сан, ойн сан бүхий газар бөгөөд хууль зөрчин олгогдсон байдаг. Орон нутаг нь дээрх хууль бус лицензүүдийг цуцлуулахаар ажиллаад байхад бусад төрийн байгууллагууд нь хөдөлж өгөхгүй байгаа нь хамарсалтай...