СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: С.Мөнхбат: Монголын 800 эрдэмтнийг оролцуулсан их хурлыг анх удаа зохион байгуулна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Монгол Улсын Засгийн газраас шинжлэх ухаан, технологийг улс орны нийгэм, эдийн засгийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг, хөгжил дэвшлийн тулгуур хүчин зүйл хэмээн үзэж Ерөнхий сайдын ивээл дор “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг энэ сарын 26-27-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.

Шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарын төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, гарааны компани, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл бүхий 800 төлөөлөгч оролцох уг их хурлын талаар өнөөдөр БСШУСЯ, ШУА, ШУТС, СУИС, Монголын их дээд сургуулиудын консерциумаас мэдээлэл хийлээ.

БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат:

-Шинжлэх ухааны салбар маань цаашид хэрхэн яаж хөгжих вэ гэдэг асуудлыг энэ хурлаар хэлэлцэнэ. Хуралд маань 800 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, шинжлэх ухааны салбарт тулгамдаад байгаа асуудлуудаа нэг бүрчлэн хэлэлцэж, гарц шийдлээ тодорхойлно. Энэ сарын 26-ны өдөр МУИС-ийн байранд ШУТИС, МУИС, СУИС-ийн салбар хуралдаанууд болно. Шинжлэх ухааны хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэл зэрэг сэдвээр хуралдана. Хуралдаанаас нэгдсэн зөвлөмж уриалга гарах төлөвлөгөөг гаргаад ажиллаж байна. Анхдугаар их хурлыг угтаад тогтоолын төслийг боловсруулсан.

. Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргасан тамирчид, урлагийнхнийг төрөөс дэмждэг мөртлөө эрдэмтдээ дэмжихгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Шинжлэх ухааны салбар хөрөнгө оруулалт санхүүжилт, дэд бүтэц, судалгаа боловсруулалт, хүний нөөц дээр тогтдог.

 

Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл:

-Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсэн байгуулагдсанаас хойш 98 жилийн дараа анхдугаар их хурлаа хийх гэж байна. Шинжлэх ухааны хөгжлийн түүхэнд томоор бичигдэх түүхэн үйл явдал болж байна гэж бид харж байгаа. Манай шинжлэх ухааны салбарын материаллаг бааз, хүний нөөц нэлээн хоцрогдолтой байсаар өнөөдрийг хүрсэн. Засгийн газраас энэ салбарын материалаг баазыг бэхжүүлэх цаг болсон. Энэ их хурлаас олон зуун санал бүхий хөтөлбөр, зөвлөмж гарна. Дэлхийн мэдлэгийн санг баяжуулахад онцгой хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачдаа Засгийн газраас хэрхэн дэмжих талаар ярьж эхэлсэн нь үнэхээр баярлууштай үйл явдал мөн. байх.

 

Монголын их дээд сургуулиудын консерциумын Ерөнхийлөгч Т.Хэрүүга:

-Саяхан Засгийн газраас судалгааны их сургуулийн хөтөлбөр батлагдсан. Их сургуулиуд юун дээр уягдаж тогтож ажиллах вэ гэдгийг тодорхойлж өгсөн. Их сургуулийн судалгаа хийдэг профессоруудын нуруун дээр шинжлэх ухааны салбар тогтож байгаа. Тэд маань судалгааны ажлынхаа төлөвлөгөөгөө гаргаад, түүнийг хийхэд шаардлагатай санхүүжилтээ өөрсдөө босгоод, судалгаагаа хийж тайлангаа гаргаж ажилладаг. Судлаачдад бүх ачааг үүрүүлээд явдаг байсан бол одоо эрх зүйн орчныг бүрдүүлж, судлаач хүн зөвхөн судалгаагаа хийх боломжийг бүрдүүлж өгнө. Их сургуулийн судлаач, профессорууд маань энэ хуралд идэвхтэй оролцож тодорхой шийдэл саналыг гаргана гэж найдаж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.