Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 2-р багийн Таван богд Их ойгор чиглэлд энэ сарын 12-нд, мөн энэ сарын 15-нд Согоог багийн Өртөө булаг гэдэг газарт тарвага үхэж байгаа тухай дуудлагыг тус тус хүлээн авч, хоёр тарваганы үхдэл, зэмээс сорьц дээжлэн, лабораторит шинжлэн тус бүрээс тарваган тахлын үүсгэгч илрүүлжээ.
Иймд Баян-Өлгий аймгийн тарваганы нөөц бүхий нутгуудад тарваган тахал өвчний голомттой тул тарвага агнахгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлүүлэхийг иргэдэд АНХААРУУЛЖ байна.
Мөн энэ оны долдугаар сард ОХУ-ын хил дагуух сумд болох Улаанхус,Ногооннуур, Бугат сумдын нутагт хийгдсэн хамтарсан тандалт шинжилгээгээр 14 цэгт газраас 30 гаруй тарваган тахлын үүсгэгч илрүүлэн, голомт идэвхтэй хүн өвчлөх магадлал өндөр байгааг тогтоожээ.
Иймд ард иргэд та бүхэн голомтот бүс нутагт зорчихдоо ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ЭРСДЭЛД ӨРТӨХӨӨС СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА!!!
ИРГЭН ТА ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ХАЛДВАР АВАХ ЗАН ҮЙЛЭЭС ТАТГАЛЗАН, ӨӨРИЙН БОЛОН БУСДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ТАРВАГАН ТАХЛЫН ЭРСДЭЛД ӨРТӨХӨӨС СЭРГИЙЛНЭ ҮҮ!!!