Ховор, нандин авъяас, мэдрэмжээрээ рок, попын ертөнцөд өөрийн гэсэн дүр төрхийг үлдээж, өөрийн "Ганг" нэрээ тамгалж чадсан хөгжимчин, ая зохиогч, дуучин Ганга бурханы оронд оджээ. Түүнийг өчигдөр шөнө/2019.09.20/ 23:20 цагийн үед өөд болсон талаар найз нөхөд нь цахим хуудастаа нийтэлсэн юм.
Тэрээр “Madness” хамтлагийн анхны соло гитарчин, ая зохиогч тэрээр “Ганг рекордс”-ыг гэргийн хамт/дуучин Daisy/ үүсгэн байгуулж байсан түүхтэй.
“Зөрлөг” киноны дуу, “Халамцуу салхи”, “Хайр нь арыг нь даана”, “Амьдрал чамд”, "Гэртээ харих зам" зэрэг олон арван дуу нь олны сэтгэлд хоногшсон, дуулах дуртай дуу нь болж чадсан юм.
Авъяаслаг хөгжмийн зохиолч чухам юунаас болж хорвоог орхисон нь тодорхойгүй байна.