С.Амарсайхан: “Улаанбаатар смарт карт”-ын гэрээ хэлэлцээрийг цуцал

МУ CONTENT

Шинэ мэдээ

Нийгэм

С.Амарсайхан: “Улаанбаатар смарт карт”-ын гэрээ хэлэлцээрийг цуцал

С.Амарсайхан: “Улаанбаатар смарт карт”-ын гэрээ хэлэлцээрийг цуцал

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газарт ажиллаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн хугацаат үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн явцыг шалгалаа.

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагууд “Өнөөдрийн байдлаар нийслэлд 800 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Өглөө, оройдоо ачааллын цагуудад 100 автобус нэмэлтээр гаргаж байгаа. . Машин/цагийн зардлаа багасгах үүднээс зарим чиглэлийн автобусны тоог ачаалал бага үеэр хасаж байгаа” хэмээн танилцуулав.

Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт тун хангалтгүй, өөрсдөө менежмент, зохион байгуулалт огт хийгээгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байв.

Түүнчлэн иргэдийн зүгээс сүүлийн нэг сар гаруй хугацаанд автобусны хоорондын зай хол, автобусны хүрэлцээ тун бага байгаа, жолооч, хянагч нарын зан харилцаа  доголдолтой байна гэсэн гомдол маш ихээр ирж буйг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагуудад сануулсан юм. Энэ бүх асуудалд яаралтай зохион байгуулалт хийж, иргэдийг ая тухтай зорчих бүхий л боломж бололцоог бүрдүүлэхийг чиглэл болгон дахин нэг сарын хугацаатай үүрэг өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийтийн тээврийн үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруул, танай байгууллага бодлого боловсруулж, хэрэгжүүлж, хяналтаа тавьж байгаагийн хувьд үүн дээрээ дорвитой арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй. Ажлын байрны хяналтыг сайжруулж, жолооч нарынхаа хувцас хэрэглэлийг жигдрүүлэх, ажиллаж хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэ. ” хэмээлээ.

Мөн “Холбогдох байгууллагууд хяналтаа тавиад ирэх сарын 20 гэхэд орлогоо хянаж, зарлагаа багасгах, үйлчилгээний чанар стандартыг сайжруулах ажлыг нүдэнд үзэгдэж гарт баригдахаар, иргэд, үйлчлүүлэгчдэд мэдэгдэхүйц өөрчлөлтийг хий. Бидэнд зүгээр суух цаг хугацаа байхгүй. Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн ханга.

Хар утаа ялгаруулдаг, орчин бохирдуулдаг автобуснуудыг жагсаалаас гарга. Хэзээ шаарлага хангана тэр үед нь шугаманд гарга. Жолооч нарын сахилга бат, хариуцлага, хувийн соёл, ариун цэвэр гэх мэт ажлын байрны хяналтыг хатуу зохион байгуулалтад оруул. Жолооч нарыг сургалтад хамруулж байгаа бол сургасан шиг сурга.

Долоо хоног бүр нийслэлийн Иргэний танхимд сургалт зохион байгуул. Танай байгууллагатай хамтран ажиллаж байгаа 19 компанид нийслэлд өгөх өрөө төлж дуусга, 2020 оны нэгдүгээр сараас өмнө багадаа 300 автобусны парк шинэчлэл хийх хугацаатай үүрэг даалгавар өг. Парк шинэчлэл хийж чадахгүй, цэвэрлэгээ үйлчилгээгээ хийдэггүй компаниудтай хот дахин хамтарч ажиллахгүй.

“Улаанбаатар смарт карт” компанийн бүх систем, хяналт, хөрөнгө санхүүгийн талаарх мэдээллийг долоо хоногийн дотор Улаанбаатар хотын холбогдох байгууллагууд, Санхүү, төрийн сангийн хэлтэс, нягтлан бодох бүртгэл, аудит, хяналт, шинжилгээний үнэлгээний газар  болон улаанбаатарчуудын өмнө нээлттэй болгож өгөх хугацаатай үүрэг даалгавар өг. . Хөндлөнгийн нэг компани оруулчихаад мөнгөө хумслуулаад байдаг, тэр мөнгөө  хэмнэж, алдагдалгүй болох гэж байна гээд ард түмнийг морь мал мэт чихэлдүүлж, ачиж явж огт болохгүй.

Түүнчлэн такси үйлчилгээ эрхлэх хүсэлтэй байгаа хувь иргэдийг бүртгэж зохион байгуулалтад оруул. Такси үйлчилгээнийхнийг ирэх сарын 1 гэхэд бүртгэж зохион байгуулалтад оруулсан байх ёстой” хэмээн хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Санал болгох

29 Сэтгэгдэл

  1. zochin

    Smart kart gedeg gazar suglaanii barimt ogohgui orlogo n mash nuuts bulhaitai gazar

  2. Zochin

    Smart kart gazarig sain shalga

  3. Бадарч

    Смарт карт борлуулдаг.2017оны баримт шаардаж өр үүсгээд санхүүгийн ямарч сахилга батгүй нотой ноцтой улсууд.

  4. Зочин

    smart cartiig shalga

  5. Зочин

    Davga gej ergvv xurliin dargiin chin Zuz xuuramch diplomtoi saixanbayar baitugai ni chadaxgui ajilaa. Naad teevriin gazriin chin door bdag zorchigch teevriin baaziin darga nar chin bugd davxar deeltei xurliiin tuluulugch nar tvi mai gex blgui.

  6. Зочин

    усаа картаар аваад сурчихсан ард түмэн автобусанд картаар явахад юухан байхав дээ.гол нь сэтгэлгээний хоцрогдолоо арилгах,карт цэнэглэдэг олон аргуудыг амьдралд нэвтрүүлэх (одоохондоо хэдэн ТҮЦ-нээс хараат байдалтай байгаа ) ,яадаг юм юм л бол сугалаа энэ тэр гэдэг юм чинь хэдэн хүүхдэд сургалтын төлбөрийг нь төлөх хэмжээний сугалаатай ,урамшуулалтай байвал болох л байх.Хааяа машинаа орхиод ийш тийш явахаар суух гэхээр карт цэнэглэдэг газар ховор,эсвэл хаалттай байгаад байдаг.....дээр нь бэлэн мөнгө хийдэг камерийн хяналттай хайрцаг байхад ч бас болохгүй газаргүй санагддаг.гол нь мөнгөө яг тааруулаад хийхэд яахав дээ.болмоор болчихмоор л харагддаг.жолооч нарт нь өгч болоод байгаа мөнгийг хайрцаганд яагаад хийж болохгүй гэж.....гээд л олон алдаа дутагдал харагдаад байна.Сайжруулалт хийх тэгээд л хольж солиод тендер энэ тэр гээд л мөнгө угаагаад эхэлдэгээ болих.......байгаа бааз суурийг нь цааш нь нарийвчлаад сайжруулаад хөгжүүлэхэд монгол залуучууд юу эс чадахгүй байх билээ

    1. яаг зөв

      Гэхдээ хэдэн ТҮЦ-нд карт цэнэглэлээ гээд мөнгө өгдөггүй юм байна лээ. Тэгэхээр тэд өөрт ашиггүй ажил хийхгүй. Утасны операторууд хүртэл карт цэнэглэсний хөлс 4% өгдөг. Картыг тэр хэдэн ТҮЦ-нээс өөр хаанаас ч цэнэглэх болосжгүй байгаад саяхнаас Зарим нэг операторууд өөрийн симэнд суулгах ажлыг эхлүүлсэн дорвитой ажил болоогүй л байна.

  7. Батзориг

    Монгол улсад үндэсний мөнгөн тэмдэгт "төгрөг"өөр гүйлгээ хийнэ гээд заачихсан мөртлөө автобусанд заавал картаар зорчино гэсэн хууль зөрчсөн журмаа болиоч ээ. Бэлэн мөнгөний хайрцагнууд нь хаашаа орчихсон юм бол. Анхнаасаа 5000 орчим эмэгтэйчүүдийн /кондуктор/ ажлын байрыг устгаж Солонгосчуудтай хамтарсан U-Money үйлчилгээг нэвтрүүлэхэд тэр үйлдвэрчний эвлэлүүд, эмэгтэйчүүдийн эрх ашиг гээд орилоод байдаг ТББайгууллагууд юу ч дуугараагүй шүү дээ.

    1. Батзориг-шиг хүмүүст

      яаж ийм мунхаг байж чаддаг байнаа? бэлэн бус л болохоос төгрөгөөр л гүйлгээ хийж байгаа. бэлэн мөнгөөр үйлчилэхээр чинь кондо нь гусчаад байдаг болохоор тэр илүү ажлын байрыг чинь халсан юмаа. арай л т1 юуч ойлгохгүй хүн их байхымаа

    2. Зочин

      Чи кондуктораар яах гээв? Картын үйлчилгээгээ л улам боловсронгуй болгох хэрэгтэй. Картын үйлчилгээ бол цагаа олсон хамгийн зөв арга хэмжээ болсон шүү.

  8. Зочин

    “Улаанбаатар Смарт карт” компанийг нь Авлигатай тэмцэх газраар шалгуулж, гадаад эздийн, тэдний гар хөл болсон гал хамуудын заль луйварыг нь илрүүлэн таслан зогсоох цаг болсон. Тендерт шалгараад 3 удаа нэмэлт, сайжруулалт хийх нэрээр төсвөөс мөнгө хуссан гэдэг үнэн үү? Чанаргүй алдаа заадаг, ухаалаг бус төхөөрөмжтэй. Заримдаа буудал зарладаггүй алдаа заадаг төхөөрөмжтэй, Зорчигдын хүлээлт хоорондын минут секундийн зөрүүгээр мөнгө иддэг алдаа заадаг програмтай. Заримдаа буухад карт уншдаггүй, зөвхөн суухад картнаас мөнгө авдаг программтай.

  9. Zochin

    UB Smsrt kartny kompsni adar ih mungu iddeg gej 2 jiliin umnu sonsoj bsan zuv sain shalga

  10. Зочин

    Muusain her unertuulsen uher Mongolchuud utaa tugjreldee barigdaad amidarch bhdaa taarsan sdakuud bitii olon yum hutsatsgaagaad bai.

  11. gg

    smart kartiig zailuuul korwa iin heden batuuuliin yabalddag huuhnud l bdgiin bnlee chuluudai irj tsohidog zaiouulah tsag n bolson

  12. БААТАР

    САХИЛГА ДЭГ ЖУРАМ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ИДЭВХИ САНААЧЛАГА ГЭЖ ЭНЭ ХОТЫН УДИРДЛАГАД ӨЧҮҮХЭН Ч АЛГА. ӨГЛӨӨ 7 ЦАГ БОЛЖ БАЙХАД НИЙТИЙН ТЭЭВЭР НЬ БҮРЭН ЭХЛЭЭГҮЙ ,ЭЦСИЙН БУУДАЛ ДЭЭРЭЭ АВТОБУСНУУД НЬ ШАВЧИХСАН БУУДЛУУД ДЭЭРЭЭ ХҮМҮҮС ШАВЧИХСАН АЛААН БОЛООД Л ... ҮНЭХЭЭР ХЭРЭГ АЛГАА

  13. Зочин

    Улаанбаатар Смарт Карт бол Солонгосын компани гэж дуулсан, Монгол компани хямд үнээр адилхан үйлчилгээ хийж чадахаар байтал зориуд өндөр үнэтэй солонгос компанийг сонгосон гэж телевизээр гарч байсныг санаж байна. Иймэрхүү юмыг монголчууд чадахаар байтал заавал гадны компаниар хийлгэх хэрэг байна уу? Ямар машин үйлдвэрлэх гэж байгаа биш зүгээр нэг IT мэтийн зүйлийг монголчууд чадна шд

  14. NAMJILMAA

    Damjin suult baihgui bna

  15. зочин

    абтобусны жолооч нар үйлчлүүлэгчдээ төлбөрөө төлөх талаар ямар ч жолооч шаардлага тавидаггүй гагцхүү өөртөө мөнгө өгөх нүү гээл хараад мөнгө өгвөл хурдан далд хийдэг шалгагч нар нь бас шалгалтаа хийдэггүй автобусны буудал дээр л байж байгаа харагддаг хүмүүсийг Орход нь шалгаад төлбөрөө төлөөгүй зорчиж байгаа иргэнийг буулгах шаардлага тавих хэрэгтэй ер нь харж байхад өндөр настнууд л картаа уншуулж / энэ ч яахав төрөөс төлж байгаа юм /харагддаг ихэнх хүмүүс төлбөрөө төлөхгүй зорчиж байхад нийтийн тээвэр яаж ашигтай ажиллах вэ дээ үүнийг удирдлагууд нь надаар хэлүүлэлтгүй юу байхав мэдэж л байгаа

  16. Зочин

    Жолооч нарт мөнгө өгөөд байхаар автобус тээврийн үйлчилгээ сайжрахгүй байнаа. Хүмүүсээ картаа цэнэглээд зорчоод байвал автобус хүлээгээд ирсэнд нь чихэлдээд явахгүй шүү дээ

  17. zochin

    ter hynagch geed bgaa ulsuud ni joloochdoo mongo awhuulaad buuhdaa mongo joloochoosoo awaad l buudag ym bn lee sh dee zan haritsaan gej awah ym bhgui

  18. Баагий

    Хуучин кондуктор.жолооч 2 бэлэн мөнгө авч түрийвчээ түнтийлгэдэг байсан. Одоо жолооч мөнгө бэлэн аваад л зорчигч нарт шаардлага үл тавиад явдаг болжээ. Шалгагч хувцастай хүүхнүүд хараад сууж байх л юм бас шаардана гэж байхгүй юм. Картаар явуулаад.торгоод байвал хүмүүс хариуцлагатай ухамсартай болно доо.

  19. Иргэн

    Смарт картын үйлчилгээний хяналтыг сайжруулах хэрэгтэй, үүнд буцалт бхгүй. 2-т Өглөө оройныхоо цагийг яс бариулж бмаар бна! 3-т Хагас бүтэн сайн баярын нэртэй өдрүүдэд өглөө 7-оос эхэлж явуулмаар бна. Хөгжилтэй хөгжингүй гэгддэг орнуудад чинь ажил 5 зургаагаас эхэлж бгаа,,! Өдрийн ачаалал түгжрэлд ч нөлөөлж бгаа,,!

  20. иргэн

    Мөнгөний хайрцагыг буцаагаад тавих хэрэгтэй. Карт цэнэглдэг газрууд хангалтгүй байна.

  21. Зочин

    Картаар явбал 500 төгрөг бэлэн мөнгөөр явбал 1000 төгрөгөөр явдаг болчих хэрэгтэй харин тэр хайрцагаа жолооч ухаж чадахааргүй хиймээр байна

  22. Baatar tiimee baatar

    Batuuliin xiisen ajil ulsiin xiisen mongiig xubid shiljuuldeg zubchuuldag. yunii toloo data tob bga bilee songodog luibar shuu ene jishee yumdaaa

  23. Зочин

    Жолооч маш ихмөнгө авч байна картаар. Үйлчлүүлдэг болго

  24. Niislel

    Hogjliin berhsheeltei irgediin unaag tusad n yavuul

  25. Niislel.mn

    Tugjreliig ezooroos n baih bolgoy gevel hot tolovloltod baishin shiguu baih uguigee shiid

  26. bold

    Улаанбаатар Смарт карт компанийн бос Солонгосчууд С.Амарсайханы үгийг нохой хуцсан чинээ тоохгүй ээ!!!!!! Ардаа том хамгаалалттай!!!!! Смарт картын үйлчилгээ явуулж байгаа компани нь Бат - Үүлийн оруулж ирсэн Солонгосчуудынх. Монгол залуучууд 2 тэрбумд багтааж энэ үйлчилгээг хийе гэхэд татгалзаж 36 тэрбумаар Солонгосчуудыг оруулж ирсэн нь их ноотой. АТГ - д шалгуулах хэрэгтэй. Энэ компани нийтийн тээврээс орлого яаж орж байгаа нь хамаагүй сар бүр 450 - 550 сая төгрөгийн санхүүжилт байнга авч байдаг. Сар бүр энэ их мөнгө Cолонгосчуудын карманд орж байдаг.

Сэтгэгдэл үлдээх