СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Youtube хэрэглэгчийг дуурайсан хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгохоор болов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Долоон сая дагагчтай Хятадын Youtube хэрэглэгч өөрийг нь дуурайж эрүүл мэнд, амь насаараа хохирсон хоёр охины гэр бүлд нөхөн төлбөр олгохоор болжээ.

Ms Yeah гэгч эмэгтэй Youtube сүлжээгээр дамжуулан албан газартаа хялбар аргаар амттай хоол хийх бичлэгээ байршуулдаг байна. Түүний төмөр лаазанд эрдэнэшиш халааж буй бичлэгийг 14 болон 12 настай охид дуурайжээ. Харин 12 настай Шиаю охин дэлбэрэлтийн үеэр авсан шархнаас үүдэж гоо сайхны хагалгаанд орох шаардлагатай болжээ.

Эхэндээ Ms Yeah хатагтай өөрийнх нь хийсэн бичлэг даган дуурайх зориулалтгүй бөгөөд охид бичлэгээс өөр арга ашигласан тул нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна. Түүний төлөөлөгчид хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзсаны дараа нөхөн төлбөр өгөхөөр зөвшөөрсөн ч хэмжээг нь нууцалжээ.

 

 

Youtuber эмэгтэй 2017 онд ажлын байран дээрээ олдсон хэрэгслийг ашиглаж хоол хийж, бичлэгээ цацаж эхэлснээс хойш цахим сүлжээний од болсон юм. Талууд тохиролцоонд хүрснээр өөр хоорондоо үзэн ядалтгүй нөхөн төлбөр олгох нь зүйтэй санаа гэж Ms Yeah-ийн төлөөлөгчид үзсэн байна.

 

 

Өсвөр насны охид өнгөрсөн наймдугаар сарын 22-ны өдөр бичлэгийг дуурайснаар осол гарчээ.  Жинхэнэ бичлэг дээр эмэгтэй төмөр лаазанд эрдэнэшиш халаахдаа алкохолтой дэнлүү ашиглан бага хэмжээний дөл гаргаж лаазыг халаасан боловч охид бичлэгийг дуурайхдаа цэвэр алкохол ашигласнаас дэлбэрсэн байна.

 

 

Энэ жил 25 настай жинхэнэ нэрийг нь Жоу Шиао Хуй буюу Ms Yeah есдүгээр сарын 10-ны өдөр 8,2 сая дагагчтай Weibo цахим сүлжээгээ хааж “Миний амьдралын хамгийн харанхуй өдөр тохиолоо” хэмээн мэдэгдэж дэмжигчдээсээ хүлцэл өчин эмгэнэл илэрхийлжээ. Түүний тайлбарласнаар төмөр лаазыг халаахдаа алкохолтой дэнлүү ашиглавал аюулгүй боловч охид шууд алкохолыг лааз руу хийснээс осол гарсан гэжээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.