СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
TREND LIVE | 2019-09-19

Өнөөдрийн трэнд LIVE: ЭМЯ-ны мэргэжилтнүүдийг цагдаагийн байгууллагаар шалгуул

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар Эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагад хийсэн хяналт шалгалтын талаар хэлэлцсэн. Энэ үеэр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хяналт шалгалт хийсэн байцаагч нараа шүүмжилсэн бичлэг өнөөдөр сошиал орчинд ТРЭНД  болов.

Л.Эрдэнэчулуун:

“Улаанбаатар хотод 1300 эмийн сан бий. Монгол шиг эмийг хоол шиг хэрэглэдэг улс байхгүй.” хэмээн нэлээн бухимдангүй хэллээ.

Тус хуралдаанаар эм найруулах усан хангамжгүй, эм найруулах өрөө тасалгаагүй Монос Улаанбаатар, Тавин-Ус, Ази фарм эмийн сангийн зэрэглэлийг бууруулсан бол дунд болон их эрсдэлтэй үнэлэгдсэн 36 газрын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Нэмэлтээр тусгай зөвшөөрөл олгосон ЭМЯ-ны мэргэжилтнүүдийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар болж, ЭМЯ-наас хууль бусаар олгосон гурван аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох газарт өнөөдөр хүргүүлэх шийдвэрийг гаргасан юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.