СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Канадын Ерөнхий сайд нүүрээ бор өнгөөр будсандаа хүлцэл өчлөө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Канад улсын Ерөнхий сайд Жастин Трюдо үдэшлэгт очихдоо биеийнхээ ил гарсан хэсгийг борлуулсан гэрэл зургийг өчигдөр орой Time сэтгүүлд нийтэлжээ. Сонгуулиас хэдхэн долоо хоногийн өмнө Ерөнхий сайдын олон нийтэд таагүй сэтгэгдэл төрүүлэхүйц гэрэл зураг цацагдсанд гүнээ хүлцэл өчсөн байна.

Жастин Трюдо уг зургийг 2001 онд 29 настай байхдаа West Point Grey академид багшилж байсан үедээ авахуулжээ. Зурагнаас харахад нүүр, гар, хүзүү зэрэг биеийнхээ ил гарсан хэсгийг бор өнгөөр будаж өнгөт арьстны дүрд орж, толгойдоо алчуур зүүсэн байна.

Ерөнхий сайд Трюдо зураг нийтлэгдэж олон хүний шүүмжлэлд өртсөний дараа “Би гүнээ хүлцэл өчиж байна. Маш их харамсаж байна. Энэ бол миний хийж болохгүй үйлдэл байсан. Тухайн үед би арьс өнгөөр гадуурхах үзэл гаргасан гэж бодоогүй ч одоо харахад мөн байжээ. Ийм зүйл хийсэнд үнэхээр уучлаарай” хэмээн мэдэгдсэн байна.

Тэрээр үргэлжлүүлэн зурагны талаар тайлбарлахдаа Ванкуврт багшилж байх үедээ жил бүр болдог төгсөлтийн баярын үеэр авахуулсан бөгөөд тухайн үед үдэшлэгийн сэдэв Арабын шөнүүд байжээ. Тиймээс Аладдины дүрд хувирахын тулд биеэ бор өнгөөр будуулсан гэсэн байна.

Трюдо нүүрээ бороор будсан анхны тохиолдол энэ биш ажээ. Ахлах сургуульд байхдаа урлагийн шоунд Ямайкын Day O дууг дуулахдаа нүүрээ бор өнгөөр будсан байна. Энэ үйлдэлдээ ч мөн маш их харамсаж өөртөө дургүй хүрч байна гэжээ.

 

 

Энэ удаагийн сонгууль Ерөнхий сайд болон түүний өрсөлдөгч Эндрю Шийр нарын хооронд эн тэнцүү өрсөлдөөн болно гэж урьдчилсан санал хураалтаар таамаглаж байгаа юм.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.