“Магнай трейд” группийн захирал Р.Ганзоригийг цагдаагийн байгууллагаас цагдан хорьсон байна. Тодруулбал, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс түүнийг энэ сарын 8-нд хойшлуулашгүй ажиллагаар 48 цаг баривчилсан байна.
Тэгвэл зарим эх сурвалж Ч.Ганзоригийг импортын шатахууныг нэрж худалдсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хэмээн мэдээлж буй ч энэ нь ташаа мэдээлэл аж.
Албаны эх сурвалж “Р.Ганзоригийг “Жаст”-ын Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, хуурамч гарын үсэг үйлдэн их хэмжээний зээл авсан хэрэгтэй холбогдуулан олон сар мөрдөн шалгасны эцэст саатуулсан” гэсэн юм. Ш.Батхүү “Жаст ойл” шатахуун түгээх станцаа Магнай трейд“ компанид нэгтгэсэн нь санамсаргүй хэрэг биш бололтой.