СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Иран улс Австралийн гурван иргэнийг тагнуулын хэргээр баривчилсан гэдгээ батлав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Иран улсын шүүхээс  Австрали улсын гурван иргэнийг тагнуулын гэмт хэрэгт буруутган баривчилсан гэдгээ албан ёсоор батлан мэдэгдлээ. Тэдгээр иргэд хориотой газруудад зураг авсан байна.

Тегеран хотод болсон хэвлэлийн бага хурал дээр шүүхийн төлөөлөгч Голам Хоссейн Эсмайли “Тэдгээр иргэдийг хоёр төрлийн хэрэгт буруутган баривчлан саатуулсан байгаа нь үнэн. Үүний нэг нь гадны хоёр иргэн хориотой бүс, цэрэг армийн зургийг дарсан байсан. Зургийг эргүүлэн авч холбогдох хүмүүсийг саатуулсан. Харин үлдсэн иргэнийг тагнуулын хэрэгт буруутгаж байна” хэмээн мэдэгджээ.

Дээрх хэргүүдийг гэмт хэргийн зүйл заалтаар буруутгаж шүүх хурал явуулахаар болсон байна. Хэрэв гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол зохих ялыг онооно гэжээ.

Австралийн иргэд Иран улсад баригдсан тухай тэдний гэр бүлийнхэн, Австрали улсын Засгийн газар мэдээлсэн боловч Иран улс огт хариу үйлдэл хийгээгүй байсан юм. Анх удаа Ираны албаны хүмүүс мэдээллийг баталж байна.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.