СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ж.Эрдэнэболд: Хар тамхины эргэлт Улаанбаатар төдийгүй хөдөө орон нутагт хүрсэн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.  

Хар тамхитай тэмцэх газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболд:

-2019 оны эхний 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 193 хэрэгт 330 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт энэ төрлийн 170, хөдөө орон нутагт 23 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.  2018 оны 09 дүгээр сартай харьцуулахад энэ жил 62 нэгж буюу 32.2 хувиар өссөн байна. Харин холбогдогч нарын тоо 72 нэгж буюу 21.9 хувиар өссөн байна.

2019 онд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нийт хүмүүсийн 282 нь буюу 85.4 хувь нь  19-35 насны хүмүүс байна. Мөн 17 буюу 5.1 хувь нь насанд хүрээгүй буюу 15-18 насны хүмүүс эзэлж байна. Эдгээр насанд хүрээгүй 17 хүүхдээс 13 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-12 дугаар ангийн хүүхдүүд байна.

2018 онд нийт 412 хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 36 нь буюу 8,7 хувь, 2019 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 330 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 47 нь буюу 14,2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг давтан үйлдсэн байна.

Иймд цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гарган, тодорхой ажил арга хэмжээнүүдийн зохион байгуулж байна.

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр зарим этгээдүүд “Монгол Улс хар тамхины хэрэглээг зөвшөөрөх ёстой” гэсэн пост мэдээлэл оруулж байна. Монгол Улс хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг хуулиар хязгаарласан учраас ийм үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, хатуу тэмцэх болно. Монгол Улсын хойч ирээдүй болсон хүүхэд залуучуудыгаа хар тамхи, мансууруулах бодисоос хамгаалахын тулд идэвхтэй тэмцэнэ. Дэлхий даяар хар тамхины эсрэг, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх сургалтыг хийж байна. Хар тамхины эрэлт хэрэгцээг байнга ажиглаж, хэрэглээг бүх төвшинд хязгаарлаж уриалга гаргаж байна гэв.

ГЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга Б.Сүхбаатар:

Гаалийн байгууллага он гарснаас хойш улсын хилээр хууль бусаар хар тамхи, мансууруулах төрлийн бодис оруулах гэсэн есөн үйлдлийг илрүүллээ. Дэлхийн найман улсаас шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах төрлийн бодис оруулахыг завджээ. Тухайлбал, Тайланд, Нидерланд, БНХАУ, ХБНГУ, АНУ, Испани, Ирланд зэрэг улсаас хар тамхи оруулж ирэх гэсэн оролдлого гараад байна. Жил ирэх тусам хар тамхи, мансууруулах бодисыг улсын хил нэвтрүүлэх гэсэн оролдлого өсч байна. Яг одоогийн байдлаар ГЕГ нь АНУ-тай хамтран хар тамхины гэмт хэргийг илрүүлэх сургалтад гаалийн байцаагчийг хамруулж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.