СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: “Тунамал рашаан” гэх компани хууль зөрчин голын хамгаалалтын бүсэд ажиллаж эхэлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р багийн нутаг, Бөхөгийн голын хамгаалалтын бүсэд "Тунамал рашаан" гэх компани ямар ч байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, усны дүгнэлт, үйлдвэр барих зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн барилга барьж эхэлжээ. 

Хэдийгээр тус компани Алтанбулаг сумаас газар ашиглах зөвшөөрөл авсан ч түүн дээрээ үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж эхлэхээсээ өмнө үнэлгээгээ хийлгэж, усны дүгнэлтээ авч, үйлдвэр барих зөвшөөрөл авсан ёстой юм. Гэвч хууль зөрчсөн тус компани голын хамгаалалтын бүсэд ширэм хайлуулах үйлдвэр барих ажээ. Биднийг сурвалжлагаар очих үед  

Мэдээж "Ноёнхан цэцээ" гэх нэрээрээ ч үйлдвэр барих зөвшөөрөл, дүгнэлт, үнэлгээгээ хийлгээгүй байх аж...

Хамгийн гол нь голын хамгаалалтын бүсэд, иргэдийн мал бэлчээрлэх талбайд ямар ч үнэлгээгүй, зөвшөөрөлгүй байхад орон нутаг газрын зөвшөөрөл олгосон нь ч анхаарал татмаар...

Яагаад заавал голын хамгаалалтын бүсэд гэж?

Мэдээж үйлдвэр босч, иргэд ажлын байраар хангагдах нь сайшаалтай хэрэг боловч яагаад заавал хууль зөрчин байж голын хамгаалалтын бусэд гэж? Атланбулаг суманд үйлдвэр барих газар мундаагүй нь лавтай.

Харин энэ асуултын хариулт маш энгийн. Гэвч цөөн хэдэн хүний эрх ашгаас малчид, хөдөлмөрчдийн эрх ашиг зөрчигдөж, уух ус, мал бэлчээрлүүлэх талбайгүй болох нь хуульд нийцсэн үйлдэл мөн үү? Энэ талаар бид дахин сурвалжлах болно.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.