Австралийн 76 настай дугуйчин руу алаг шаазгай дайрчээ. Дугуйчин шувуунаас зугтаж байгаад Сидней хотын өмнө байдаг цэцэрлэгт хүрээлэнгийн тор мөргөж онхолдсон байна. Эрэгтэй толгойдоо бэртэл авч улмаар амиа алдсаныг эх сурвалжууд мэдээлжээ.
Жилийн өдийд Австрали улсад алаг шаазгайнууд хүн рүү дайрах нь ихэсдэг байна. Үүнээс болж дугуйчид, явган зорчигчид гэмтэж бэртэх нь бий ч амь насаа алдсан тохиолдол тун ховор ажээ.
Эндэхийн алаг шаазгай Европ болон бусад тивд байдаг нэг төрлийн шувуунуудаас арай өөр. Үржлийн үедээ догширч ойр орчимд нь харагдсан хүмүүс рүү дайрдаг байна. Энэ сарын эхэнд Сидней хотын зөвлөлд хүн рүү дайрдаг догшин хэрцгий шувуунуудыг хороох талаар хэлэлцүүлэг өрнөжээ.
Тэдний дайралтад өртсөн хүмүүс зүрхний шигдээс болох зэргээр хүнд бэртэж эмнэлэгт хүргэгдсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com