СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Хуульчид УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг шалгуулахаар АТГ-т хандлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

 УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын эзэмшил болох Монполимет ХХК нь Монголбанкинд буюу Монгол Улсад 10,615,924,551 төгрөгийн хохирол учруулсан асуудлыг шалгуулахаар хууль Д.Хишигбаяр, Н.Бямбадорж нар өнөөдөр АТГ-т гомдол гаргалаа.

Хуульч Д.Хишигбаяр:

“Монполимет” ХХК нь Монголбанкнаас авсан 10,615,924,551 төгрөгийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй учир Монголбанк Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Монголбанкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Зохион байгуулалттайгаар 10 гаруй тэрбум төгрөг төлөхгүй байх хууль бус давуу байдал олж авсан байж болзошгүй үйлдэлд Монголбанкны албан тушаалтнууд санаатайгаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж оролцсон хэмээн үзэж байна гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.