СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

911 рүү хуурамч дуудлага өгсөн хүүг хорих ялаар шийтгэлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын Охайо мужийн оршин суугч 19 настай Кэси Вайнерыг 2017 онд санамсаргүйгээр үйлдэгдсэн гэмт хэрэгт холбогдуулан жил гурван сарын хорих ялаар шийтгэжээ. Тэрээр найзуудын хамт Call of Duty интернэт тоглоом тоглож шийтгэлд нь 911 рүү хуурамч дуудлага өгөхөд хамтарсан байна.

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 911-т Тайлер Баррисс дуудлага өгөхдөө гэр бүлийнхэн нь барьцаалагдсан тухай хэлжээ.

Дуудлага өгсөн Тайлер Баррисст 20 жилийн турш хорих ял оноосон бол түүнтэй хамт байсан Кэси Вайнерыг хуйвалдаанд оролцсон, үнэнийг нуун дарагдуулсан хэрэгт буруутган ийнхүү хорих ялаар мөн шийтгэжээ. Тоглоомчидтой хамт тоглож ялан шийтгэл оноосон Шэйн Гаскиллын Канзас дахь гэрийн хаягийг тэд өгсөн боловч өөрөө гэртээ байгаагүй учир ийнхүү эндүүрэл гарч гэмгүй иргэн амиа алдсан байна.

 

 

Гэмгүй иргэнийг буудаж хороосон цагдаагийн офицерыг хариуцлага алдсан үйлдэл хийсэн гэх нотлох баримт бүрдээгүй тул ял шийтгэл оноолгүй өнгөрчээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.