Ерөнхий сайд У.Хүрэлсүх музейнүүдийн зураг төсөлтэй танилцах үеэрээ ажил урагшлаагүй байгаад бухимдав-
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны удирдлагууд болон Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж, төслийн макеттай танилцах үеэр нэлээд бухимдсан бичлэг сошиалын гол дуулиануудын нэг байлаа.
Ерөнхий сайдын өөрийнх нь хэлсэнчлэн “Музей засварлах хөрөнгө мөнгө, газрын асуудлыг нь шийдэж өгөөд байхад” нь бүтэн жилийн хугацаанд шүдэнзний мод хооронд нь наачихсан хүмүүсийг “Та нар ажил хийвэл хийцгээ, чадахгүй бол ажлаа өг. Та нарын цаана олон чадвартай залуу гудамжинд байна. Гадаад, дотоодод сургууль төгссөн хүмүүс төрдөө зүтгэе, ажил хийе гэж байна. Чадахгүй бол битгий энд буг болоод суугаад бай, зайлцгаа” хэмээн хэлсэн юм.