СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-16

Шинэ дагуул хотын бүтээн байгуулалтын анхны санамж бичигт гарын үсэг зурлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

М.Тунгалаг

Хятад, Монголын хамтар­сан  гурав дахь үзэсгэлэнгийн хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт энэ сарын 6-ны өдөр ӨМӨЗО-ны Улаанцав хотод амжилттай болж өндөрлөлөө. “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд ӨМӨЗО-ны Хөгжил шинэчлэлийн хороо, Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар хамтран эдийн засаг худал­дааны хамтын ажиллагааны томоохон төслүүдийг танилцуулах, талууд гарын үсэг зурах ёслол, уулзалт зохион байгууллаа.

Уг олон улсын чуулга уулзалтад оролцсон аж ахуйн нэгжүүд  хамтын ажиллагааны 53 гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд . Эдгээр нь хөдөө аж ахуй, хүнс, барилга, хөнгөн үйлдвэрлэлийн болон нийгэмд чиглэсэн байснаас хоёр орны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан нь Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлыг даган хөгжих шинэ хотын бүтээн байгуулалтын төсөл байлаа. Энэхүү шинэ хотын төсөл нь төр, хувийн хэвшлийн хамтарсан оролцоотой хэрэгжих бөгөөд хувийн хэвшлийн төлөөлөл болох . Уг санамж бичигт хотын дэд бүтэц, барилгажилт, аялал жуулчлалын чиглэлээр 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санхүү­жилт тусгагдсан байна.

Дагуул хотыг олон улсын зорчигч, ачаа тээвэр, логистик, санхүү, бизнес, аялал жуулчлал, чөлөөт бүс бүхий агаар, төмөр зам болон авто замын зангилаа төв болгох, олон улсын жишиг, стандартад нийцсэн орчин үеийн ухаалаг хотын зарчмаар хөгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү төслийн хүрээнд 3 гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.