- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Баянзүрх дүүргийн 13-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “Уудам Монгол” сургуулийн сурагчид энэ сарын 11-ний өдөр хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр ХӨСҮТ-т хүргэгдсэн. Уг хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа, хорлогод орсон хүүхдийн тоо нэмэгдсэн эсэхийг ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодруулахад “Хордлогод орсон хүүхдийн тоо нэмэгдээгүй. Хордлогын шинж тэмдэг илэрсэн 22 хүүхдийн 17 нь хэвтэн эмчлүүлж, 5 нь гэрээр эмчлүүлж байна. Биеийн байдал хэвийн байгаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тухайн хүүхдүүдийн хооллосон хоол бол орчноос холбогдох шинжилгээг авч лабораторид хүргүүлсэн гэсэн хариу нь ирэх долоо хоногт гарах байх. Манай байгууллагын хувьд тухайн хоолыг идсэн гэх 100 гаруй хүүхэд, 10 гаруй багш ажилтнаас тандалт шинжилгээ авч ажиллаж байна” гэв.
Тус сургууль сурагчдынхаа үдийн хоолыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Фаунд таун" ресторанаас гэрээний үндсэн дээр авдаг байсан бөгөөд урьдчилсан байдлаар сурагчдын хоолыг ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд тээвэрлэдэг байсан нь тогтоогдоод байгаа юм.