Гэрэл зурагчин Жозеф ДиЖиованна Нью Жерси мужид орон сууц худалдаж авахаар хайжээ. Түүний худалдаж авах орон сууц тансаг, үнэтэй, тав тухтай гэдгээс илүү харууц сайтай байх ёстой байлаа.
Weehawken бол Нью-Йоркийн тэнгэрийн хаяа, Hudson голыг харж болох хамгийн тохиромжтой бүс юм. Зурагчин эндээс хайж байсан төгс байрлалаа олсон тул 30 жилийн турш Нью-Йоркийн тэнгэрийн хаяаг хурдасгаж бичих төслөө үргэлжлүүлжээ. Тэр 30 секунд тутам зураг авах аппаратаа цонхондоо суурилуулж комьпютертэй холбон, дөрвөн жилийн дотор л гэхэд хэдий нь 4,200,000 зураг дарсан байна. Тодруулбал 36 гегабайт багтаамжтай аппаратаар хоногт 2,880 зураг даржээ.
Ухаалаг технологийн ачаар өдөр бүрийн төгсгөлд аппаратад дарагдсан зураг хоёр тусдаа санах ойд хадгалагдаж, жилд дөрвөн удаа хурдлуулсан бичлэг болон хувирдаг байна. Удаан хугацааны төслийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд мэдээллээ хадгалах хангалттай санах ойтой байх нь асуудал байсан ч Youtube сувгийн тусламжтайгаар бичлэгээ хадгалах болжээ. Ингээд өдөр бүр нар мандах, жаргахыг авсан timelapse бичлэгээ цахим орчинд байршуулжээ.
2045 онд түүний 30 жилийн хөдөлмөрийн үр дүн гарах ба энэ хугацаанд хотод тохиолдох онц үзэгдэл, орчны өөрчлөлт цөмийг буулгахаар шийджээ. Тухайлбал энэ оны долдугаар сарын 13-ны өдөр хотод цахилгаан тасарч 73,000 хүн тоггүй болсон мөчийг ДиЖиованна төвөггүйхэн буулгасан байна. Тэрээр зураг авах маш их дуртай бөгөөд Нью-Йоркоос гадна Лондон, Парисын тэнгэрийн хаяа, тэдгээрт гарах өөрчлөлтийг гэрэл зургийн аппаратандаа буулгахыг мөрөөддөг ажээ.
Эх сурвалж: www.cnn.com