Шведийн Кристианстад хотод үйл ажиллагаа явуулдаг сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн хүүхэд анги дээрээ тэсрэх бөмбөг авчиржээ. Цэцэрлэгийн ажилтнууд хүүхдийн авчирсан сэжиг бүхий зүйлийг орой цэцэрлэг тарах үед анзаарч цагдаа дуудсан байна. Цагдаа нар ирээд цэнэгтэй гар бөмбөг гэдгийг олж мэдэн үндэсний тэсрэх бөмбөгийн тусгай ангийг дууджээ.
Тусгай ангийнхан тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох хүртэл цэцэрлэгийг тусгаарлаж ойр орчмын хөдөлгөөнийг хязгаарласан байна. CNN агентлагт мэдээлснээр цэргийнхний сургуулилалт хийж байсан талбайд тоглож байгаад хүүхэд тэсрэх бөмбөгийг олсон гэжээ. Цагдаагийн газраас хүүхдийн нэр зэрэг бусад мэдээллийг нууцалсан боловч долоон нас хүрээгүй гэсэн байна. Мөн хэрэг хаагдсан ба мөрдлөг явуулах шаардлагагүй гэж үзжээ.
Эх сурвалж: www.cnn.com