Өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүх Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг, ЭМДЕГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баярхүү нарыг үргэлжлүүлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг хэлэлцжээ.
Тус шүүх ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг, ЭМДЕГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баярхүү нарыг үргэлжлүүлэн хорих үнэдэслэл бүхий баримт байхгүй байна гэж үзээд прокурорын саналыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, сэжигтэн этгээдүүдэд Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалтыг тогтоож, тодорхой хүмүүстэй уулзах эрхийг хязгаарлах арга хэмжээ авч суллажээ.