Times Higher Education жил бүр гаргадаг шилдэг их дээд сургуулиудын жагсаалтаа танилцууллаа. Энэ жилийн жагсаалтыг Оксфордын их сургууль тэргүүлснээр дөрөв дэх жилдээ дараалан нэгдүгээр байрт бичигдэж байна.
Энэ жилийн жагсаалтад Кэмбрижийн их сургууль гуравдугаарт, Калифорнийн технологийн хүрээлэн хоёрдугаарт бичигджээ. Хэдийгээр Их Британийн Оксфордын их сургууль жагсаалтыг тэргүүлсэн боловч АНУ-ын их дээд сургуулиуд уламжлал ёсоор шилдгүүдийн жагсаалтад давамгайлсан байна.
Дэлхийн хамгийн шилдэг 10 их дээд сургуулийн долоо нь, 200 сургуулийн 60 нь Америкийн сургуулиуд байгаа юм. Харин Ази тивээс Хятад, Сингапур, Японы их дээд сургуулиуд дээгүүр бичигджээ. Тухайлбал Хятадын Циньхуа их сургууль энэ жилийн жагсаалтад 23 дугаарт, Бээжингийн их сургууль 24 дүгээрт, Сингапурын үндэсний их сургууль 25 дугаарт, Хонконгийн их сургууль 35 дугаарт, Токиогийн их сургууль 36 дугаарт орсон байна.
Дэлхийн шилдэг 10 их дээд сургууль
1. Oxford
2. California Institute of Technology
3. Cambridge
4. Stanford
5. Massachusetts Institute of Technology
6. Princeton
7. Harvard
8. Yale
9. Chicago
10. Imperial College London
Жагсаалтад нийтдээ 92 орны 1,300 сургуулийг багтааж сургалтын арга барил, чанар, судалгааны үнэлгээ, олон улсын харилцаа холбоо, салбарын орлого зэргийг харьцуулсан байна.
Эх сурвалж: www.bbc.com