Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын жижүүрийн утсанд 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 16.00 цагийн үед иргэнээс “манай нөхөр хутгаллуулчихсан гаднаас ороод ирлээ” гэсэн дуудлага мэдээлэл иржээ.
Уг дуудлага мэдээллийн дагуу Ачит 118 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нар хэргийн газар шуурхай очиж шалгахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Н гэгч эрэгтэй архидан согтуурсан үедээ зүс таних Ц гэгчтэй гудамжинд тааралдан маргалдсаны улмаас архины шилний хагархайгаар хүзүүг нь зүсэж, гэртээ орж хутга аван гарч гудамжинд явж байсан 53 настай Б, 49 настай Э, 36 настай Н нарыг шалтгаангүйгээр хутгалж гэмтэл учруулсаныг шуурхай эрэн сурвалжлан илрүүлжээ.