Х.Өлзийбаяр
Крым ОХУ-ын харьяанд ороод сүүлийн таван жилд хэрхэн өөрчлөгдсөнийг үзэж танилцах гэж АНУ-ын олон нийтийн төлөөлөгчид хүрэлцэн ирлээ гэж Севастополийн Сэтгүүлчдийн холбооны тэргүүн Сергей Горбачев мэдэгджээ.
Энэ хөтөлбөрийн хүрээнд төлөөлөгчид хойгийн хэд хэдэн хотоор аялж үзэх юм байна. “АНУ-ын Иргэний санаачилгын төвийн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид эхлээд Симферополь хотод зочилно. Тэдний гол зорилго бол Крымын хойг сүүлийн таван жилд хэрхэн өөрчлөгдөж хөгжсөн, нутгийн иргэдийн сэтгэл санаа ямар байгааг танилцаж судлах, энэ талаараа эх орондоо очиж танилцуулах явдал” гэж С.Горбачев РИА Новости агентлагт ярьжээ.
АНУ-ын төлөөлөгчид мөн мягмар гарагт Севастополь хотноо очиж хотын олон нийтийн төлөөлөлтэй уулзсан байна. “Америкийн төлөөлөгчид энэ танилцах айлчлал, аяллынхаа хүрээнд Крымын өмнөд эргийн хэд хэдэн байгууламжид зочилж танилцана” гэж С.Горбачев хэлсэн байна.