Цахим орчин давамгайлж байгаа орчин цагт Google хайлтын системгүйгээр өдөр тутмын амьдралаа төсөөлөхөд бэрх болжээ. Дэлхийн шилдэг хайлтын систем өнөөдөр орой Нью-Йорк хотод сүүлд үйлдвэрлэсэн технологийн дэвшлүүдээ танилцуулах гэж байна. Зөвхөн ухаалаг гар утас төдийхнөөр өнөөдрийн арга хэмжээ хязгаарлагдахгүй гэлээ.
Google анх удаа “Пиксель” арга хэмжээг Нью-Йоркод зохион байгуулж байна. Өмнө нь Сан Францискод жил бүрийн шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулдаг байв. 2012 онд Нью-Йоркийг сонгож байсан Сэнди хар шуурганы улмаас цуцалсан байдаг.
Өнөө оройн арга хэмжээн дээр юун түрүүнд “Pixel 3” болон “Pixel 3 XL” гар утаснуудынхаа шинэ хувилбарыг танилцуулна. “Pixel 3 XL” дэлгэцийн хувьд “iPhone X”-тэй төстэй. Гэхдээ дэлгэц, гаднах ирмэг хоорондын зай илүү ойртжээ. USB-С оролтоор цэнэглэнэ, “Pixel Bud” чихэвчтэй. Задгай зураг авч, бичлэг хийх камертай.
Түүнчлэн Google “Pixel Slate” таблетаа танилцуулна гэжээ. “Chrome OS” програм хангамжтай таблетын хүчин чадал лэптопоос хоёр дахин их, кийбоард дагалдах юм байна. Энэ жил комьпютер шинэчлэлийн жил гэж болохоор байлаа. Microsoft, Apple корпорациуд ширээний, зөөврийн, мэргэжлийн комьпютеруудаа шинэчлэн танилцуулсан. Өнгөрсөн жил Google ухаалаг спийкерүүдээ худалдсан бол энэ жил ухаалаг дэлгэцтэй болжээ. Мөн “Pixel Bud 2” чихэвч утасгүй холболттой болсноороо онцлог байна. Тоглооомын хорхойтнууддаа дуулгахад хэд хэдэн шууд холбогдож тоглодог шинэ тоглоомуудаа Chrome программ хангамжид байрлуулжээ.
Олон хүн “Pixel Watch” ухаалаг бугуйн цагны дараагийн хувилбарыг хүлээж байсан ч энэ жил шинэ бугуйн цаг танилцуулахгүй юм байна. Харин “Pixel Watch” хэрэглэгчдэд зориулан “Wear OS” программыг шинэчлэн танилцуулахаар болжээ.
Эх сурвалж: www.cnet.com