Дэлхийн олон хотод үдшийн цэнгээний газар баар, клуб, амьд хөгжимтэй гудамж бишгүй. Гэвч тэр бүгдийг жинхэнэ үдэшлэгт тохиромжтой газар гэж бодох хэрэггүй. Тив, улс орон бүр адилгүй соёл уламжлалтай ч жинхэнэ "party"-ны газруудад нийтлэг хэд хэдэн зүйл бий. Юун түрүүнд тухайн хот "party" эрэлхийлэгчдэд тохиромжтой байхын тулд бүх зүйл "хөгжилтэй" байх хэрэгтэй. Хоёрдугаарт хаашаа ч алхсан, хаа ч хүрсэн зочдыг зугаацуулахад зориулсан энтертайнмент ертөнцийг цогцлоох чухал. Гуравдугаарт бусад газарт давтагдахааргүй өөрийн гэсэн онцлогтой, өвөрмөц байх нь жинхэнэ "party"-ны хотын сонгодог жишээ юм. CNN Travel дараах хотуудыг жинхэнэ "party"-чдад зориулсан газрууд мөн хэмээн онцолжээ.
Тайланд-Бангкок
Испани-Барселона
Ливан-Бэйрут
Герман-Берлин
Америк-Лас Вегас
Бразил-Рио де Жанейро
Өмнөд Солонгос-Сөүл
Израйль-Тель Авив
Эх сурвалж: www.cnn.com