АТГ-аас энэ сарын 9-нөөс 10-ныг шилжих шөнө Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг АТГ-аас саатуулж Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ.
Түүнийг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаад эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Энэ талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалангаас дараах тодруулгыг авлаа.
ЗТХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Надад ямар нэгэн мэдээлэл алга. Төрийн нарийн бичгийн даргын өчигдөр надад хэлснээр урьд өмнөх юм байсан юм шиг байна лээ. Дарханы зам дээр арав гаруй хоног зогсож байгаад ирсэн хүн шүү дээ. Энэ жил ямар нэгэн тендерийн шалгаруулалтад ороогүй. Энэ жил ямар нэгэн төсөл дээр ажиллаагүй. Үнэн, мөн нь олдоосой гэж бодож байна.