СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

9/11: Жил бүрийн энэ өдөр сургуулийн сурагчид дуугаа хураах хууль батлав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн есдүгээр сарын 11-ний өдрийг Нью-Йоркчууд төдийгүй дэлхийн нийтээрээ эргэн дурсдаг билээ. Нью-Йоркийн ихэр цамхаг террорист халдлагад өртөж 3,000 гаруй хүн амиа алдсанаас хойш 18 жилийн хугацаа өнгөрсөн байна.

Энэ өдрийг угтаж Нью-Йорк мужийн захирагч Эндрю Куомо муж даяар үйл ажиллагаа явуулдаг бүх улсын сургуульд жил бүрийн есдүгээр сарын 11-ний өдөр хормын хугацаанд дуугаа хурааж эмгэнэл илэрхийлэх хууль батлан гарын үсэг зуржээ.

 

 

Мужийн захирагч Куомо “есдүгээр сарын 11 бол мужийн болоод улсын түүхэнд тохиосон харанхуй өдрүүдийн нэг юм. Бид энэ өдөр алдсан бүхнээ, аюулыг сөрөн тэмцэж байсан олон баатрыг, дурсамжаа хадгалж чадах бүгдийг санан дурсах болно. Сургуулийн сурагчид жил бүр хэсэгхэн хугацаанд дуугаа хурааж, өнгөрснийг эргэн санаснаар гай зовлон төдийгүй эр зориг, үүрэг хариуцлагаа умартахгүй байх их хайр, золиосыг хэзээ ч мартахгүй” гэсэн байна.

 

 

Хуулийн төслийг санаачлан дэмжсэн Сенатын гишүүн Жосеф Аддаббо дунд сургуулийн ихэнх сурагчид 2001 оноос хойш төрсөн тул боловсролын тогтолцоонд энэ өдрийг системтэйгээр багтааж, харанхуй дурсамжийг эргэн сануулснаар хайртай дотны зүйлсээ алдах гарзын сэтгэл, баатарлаг үйлсийг хамтад нь суралцах болно гэж үзжээ.

 

 

Эх сурвалж: www.cnn.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.