СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ирак: Шашны баярын үеэр 30 гаруй мөргөлч олны хөлд дарагдаж амиа алджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Иракын Карбала хот дахь шийт исламын шашны сүмд Ашура буюу исламын цаг тооны эхний сарын 10 дахь хоногийг тэмдэглэжээ.

Тус улсын эрүүл мэндийн яамны төлөөлөгчийн мэдээлснээр 100 орчим хүн мөргөлчин олны хөлд дарагдаж  гэмтэж бэртсэн ба амиа алдсан иргэдийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг холбогдох албаныхан анхааруулжээ.

Жил бүрийн исламын он тооллын эхний сарын 10 дахь хоногт мөргөлчин олон Карбала хотод ирдэг байна. Энэ нь МЭ 680 дугаар онд Мухаммад зөнчийн ач хүү Имам Хуссейн Карбала хотод амь өргөсөн өдөр юм.

Мөргөлчид энэ өдөр Тувайриж тосгоноос Карбала руу олон мянгаараа гүйдэг уламжлалтай. ВВС телевизэд өгсөн хотын цагдаагийн газрын мэдээллээр олон мянган мөргөлч уламжлал ёсоор гүйж байхад нэг хүн бүдэрч унаснаар ар араасаа давхралдан хүн овоо үүсчээ.

 

 

2004, 2005 онуудад Ашура ариун өдрийг тэмдэглэх үеэр мянга гаруй мөргөлч хэт олуулаа цугласнаас болж амиа алдаж байжээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.