Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулан дахь бүх тусгай зөвшөөрлийг цуцалж, Дархан цаазат газар болгох шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хурлаас гаргажээ. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:
-Ноён уулыг ангилал ахиулж, Дархан цаазат газар болгохоор Загсийн газраас шийдлээ. Энэ газарт нутагт нийт 12 тусгай зөвшөөрлийн асуудал яригдаж байна.
1995 оны 06-р сарын 29-нд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тогтоолоор 21 600 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байдаг. Гэвч түүнээс хойш 12 тусгай зөвшөөрөл тэнд олгосон байна.
Ноён уулыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахын өмнөх өдөр буюу 1995 оны 06-р сарын 28-нд 359,7 га газарт алтны тусгай зөвшөөрөл, 1995 оны 12 сар, 1997 оны 5 сар, 11 сар, 2000 оны 8 сар, 2001 оны 6 сар, 9 сар, 2004 оны 11 сар, 6 сар, 2002 оны 1саруудад нийт 12 лиценз олгогдсон байна.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Шадар сайдаар ахлуулсан лицензийг шалгах ажлын хэсэг Ноён ууланд олгогдсон лицензүүдэд шалгалт хийж хууль зөрчсөн асуудал байгаа эсэхийг тодруулахаар болсон.
Сентерра гоулд Монголия, Гацуурт, Уран, Сонгоулд, Лучеро гэсэн таван ААН дээр буй 12 лиценз бий.
Гол асуудал нь 1995 онд 21 600 га газрыг тусгай хэрэгцээнд авахаар хилийн бүс тогтоосон байдаг. Гэтэл энэ бүс дотор хууль зөрчин лиценз олгогдсон байх магадлалтай байгаа юм. Үүнийг шалгаж тогтооно.
Эхний ээлжинд Ноён уулын орчмын бүс нутгийг Дархан цаазат газрын ангиллаар бүртгэж авна. Үүнтэй холбоотойгоор хууль зөрчин лиценз авсан бол түүнийг цуцалж гаргасан холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэж, хохирлыг барагдуулах ажлууд хийгдэнэ.