УИХ-ын дарга С.Төмөр-Очир асны туслах, НДЕГ-ын даргаар ажиллаж байсан гэх Чулуунбатын Алтанхуяг нь 2018 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр ЭМДЕГ-ын даргаар томилогдон очжээ. Тэрбээр дарга болсон жилдээ 90.738 сая төгрөгийн ашиг орлого олсон байна.
Чулуунбатын Алтанхуяг 2018 онд:
· Нийтдээ 845 сая төгрөгөөр үнэлэгдэх 5 орон сууц, 1 үйлчилгээний барилга, 1 зуслангийн байшин, дөрвөн авто зогсоолтой.
· Тоёота Ланд круйзер-100, Тоёота Ланд круйзер-200 маркийн хоёр автомашинтай.
· 10 саяар үнэлэгдэх үнэт эдлэл
· Дотоодын банк санхүүгийн байгууллагад 194.1 сая төгрөгийн хадгаламжтай
· Гадаадын банк санхүүгийн байгууллагад нээсэн дансандаа 55.3 сая төгрөгтэй
· Бусдаас авах 288.4 сая төгрөгийн авлагатай
· Алтан ингүүмэл инвест ХХК-ийн 49.89 хувийг эзэмшдэг хэмээн АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ.
Уншигчдад сонин болгох үүднээс АТГ-т баривчлагдаад байгаа Ч.Алтанхуягийн одоогоос найман жилийн өмнө Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллах үед АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын толилуулъя.
Чулуунбатын Алтанхуяг 2011 онд:
· 100 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууцтай.
· Дотоодын банк санхүүгийн байгууллагад 936 мянган төгрөгийн хадгаламжтай.
· Алтан ингүүмэл инвест ХХК, Алтан ингүүмэл ХХК-ийн тус бүр 500 ширхэг хувьцааг эзэмшдэг байжээ.