- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
“Монгол-Хятадын ЭКСПО 2019” өдөрлөгийн хүрээнд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хот, Улаанцав, Тунгляо хотуудад хоёр томоохон үзэсгэлэн худалдаа болон дөрвөн салбар салбар хэлэлцүүлэг боллоо. Салбар хэлэлцүүлгийн хүрээнд “Монголын талаас хөрөнгө оруулалт эрэлхийлж буй төслүүдийнхээ товч танилцуулга”-ыг хийлээ.
Тухайлбал, Хог боловсруулах үйлдвэр, өвлийн хүлэмж, Дархан-Үйлдвэр технологийн парк, Соёл амралтын хүрээлэн, Ингэний сүү боловсруулах үйлдвэр, байшин үйлдвэрлэх комбинат, байгалийн цогцолбор газарт түшиглэсэн аялал жуулчлал, шар тос боловсруулах үйлдвэр, ноос угаах үйлдвэр, мотоцикл угсрах үйлдвэр зэрэг 42 үйлдвэрт хөрөнгө оруулаач гэсэн танилцуулга мэдээллээ БНХАУ-ын компаниудад танилцууллаа.
Монгол Улсад оруулж буй гадаадын хөрөнгө оруулалт 2016 оноос хойш тасралтгүй өсч байгаа бөгөөд өнгөрөгч 2018 онд 30 хувиар өсч 2.73 тэрбум ам.долларт хүрчээ. Гадаадын хөрөнгө оруулалтын 21 хувь нь БНХАУ, 19 хувь нь ОХУ, 16 хувь нь Канад, 9 хувь Люксенбург, 6 хувь нь Сингапур улсаас орж ирсэн байдаг аж.
Монгол-Хятадын экспо-2019-д оролцсон БНХАУ-ын компаниуд Монгол Улсад 41 тэрбум юаны хөрөнгө оруулалт хийж, 53 хамтын ажиллагааны гэрээг үзэглэжээ.