ЖДҮХС-аас албан тушаалаа ашиглан зээл авсан хэргээр шалгагдаж байгаа УИХ-ын нэр бүхий 13 гишүүний хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар АТГаас өнөөдөр мэдээлсэн. Энэ асуудлаар бид ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийн нэг Б.Батзоригоос яриа авлаа.
УИХ-ын гишүүн Б.Батзориг:
-Хэрэг гээд байгаа зүйл ямар шатандаа явж байгааг мэдэхгүй байна. Ямар нэгэн мэдээлэл алга. Ер нь энэ асуудлыг хэт улс төржүүлж байна. ЖДҮ-ээ дэмжиж байж л улс хөгжинө. Энэ сангаас Монгол улсын иргэн хэн боловч барьцаагаа тавиад зээл авч болно. Бид чинь зах зээлийн нийгэмд амьдарч байна. Зээл авч болохгүй гэсэн хууль хаана байна. Хэт улс төржүүлж байна. Хэрэг гэж байгаа зүйлийн талаар мэдээлэл алга. Би хоёр удаа очиж мэдээлэл өгсөн. Би бол журмын дагуу л зээл өгсөн. Гэхдээ би ёсзүйн хариуцлага хүлээгээд ХХААХҮ-ийн сайдын ажлаа өгсөн.