СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-09-10

LIVE: Б.Солонго: Трансжендер хүмүүст зориулсан караоке, баарны нээлтийн зургийг хууль бусаар тараасан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Хэсэг трансжендер хүмүүсийн зураг (Зургийг төгсгөлд үзнэ үү) ""Босоо хөх Монгол" ТББ-ынхан трансжендерүүдийг илчиллээ", "Үндэсний аюулгүй байдалд аюул учирч байна", "Трансжендерүүдэд зориулсан баар, цэнгээний газар нээгдлээ..." гэсэн тайлбартайгаар цахим сүлжээнд тарсан билээ. Удалгүй, тус зургийг тараасан ТББ-ынхныг цагдаагийн байгууллагаас хүний эрх зөрчсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ бүх асуудалтай холбогдуулан трансжендер Б.Солонго тайлбар мэдээлэл хийлээ.

Б.Солонго:

-"Босоо хөх Монгол"-ын тэргүүн залуу трансжендер хүмүүсийг байж болохгүй хүмүүс мэтээр ярьж, үс толгойг нь хусна гэж ярьсан. Энэ бол маш харамсалтай хэрэг. Бид эрхээ хамгаалахын тулд Хүний эрхийн үндэсний комисс, олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран тэмцэх болно.

Тэр зурагны тухайд тодруулж хэлэхэд, ямар ч биеэ үнэлж байсан зүйл тэнд байгаагүй. "Босоо хөх Монгол"-ын даргатай нь би холбогдож миний зургийг яагаад тараагаад байгааг нь асуухад "Хамгийн сенсаацилж болох хүн нь чи байсан учраас тараасан" гэж тайлбарласан. Би өөртэйгээ адилхан хүмүүстэй зургаа авахуулсан нь үнэн. Тэнд ямар нэгэн буруу зөрүү зүйл сурталчлаагүй. Бэлгийн цөөнх хүмүүс өнөөдрийг хүртэл бүлэг, цөөнхөөрөө нийлээд баар, саванд ороод явж чадахгүй байгаа.

Ганц удаа Төрийн бус байгууллагаараа уулзаж байхад нь би хамт зургаа авахуулсан. Гэхдээ тэнд юу нь буруу байсныг асуумаар байна. Мөн "Босоо хөх Монгол"-ын хүмүүс биднийг "үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна" гэж мэдэгдсэн. Үндэсний аюулгүй байдалд яаж нөлөөлж байгааг тайлбарлах ёстой гэсэн юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.