СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: НОСК-ийн сонгон шалгаруулалтад гаднаас нөлөөлсөн нь тогтоогджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

АТГ-ын сар бүрийн мэдээллийн цаг өнөөдөр боллоо. АТГ-ын олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан Т.Баярхүү "АТГ нь авлигын эсрэг хуулийн 18-д заасны дагуу авлигын эсрэг сургалт, сурталчилгааг явуулж байгаа. Мөн авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж хүргүүлж ажилладаг" гэлээ.

Тэрбээр цааш нь, 
-НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор "Буянт-Ухаа-2" хороололд ашиглалтад орсон 972 айлыг сонгон шалгаруулах ажиллагааг шударга, ил тод явуулах журмыг баталсан. Уг тогтоол гарах үед АТГ-аас сонгон шалгаруулалтыг ил тод явуулах зөвлөмжийг хүргүүлсээр байхад холбогдох албан тушаалтнууд системд халдах, албан тушаалын эрх мэдлээ зүй бусаар ашигласан зөрчил илэрсэн.
Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгсөөр байхад авлигын хэрэг гарсаар байгаа нь төрийн байгууллагын албан тушаалтнууд нэг нэгэндээ найр тавьсан, хаацайлсан буруу жишгээс үүдэлтэй.
.

Нийслэлийн Засаг дарга асан байгаа нь харамсалтай.
2016 оны 12 дугаар сард шүүхэд шилжүүлсэн хэргийг одоог болтол шүүх шийдвэрлэхгүйгээр байшингаас байшингийн хооронд явуулж хугацаа хожсоор байгаа нь АТГ-ын мөрдөгчдийн хийсэн мөрдөн шалгах ажиллагааг ямар ч үр дүнгүй болгож байна.
Иймд бид АТГ-аас шалгаж дуусган шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийн бичлэгийг олон нийтэд ил болгож байна.
Энэ бичлэгт гаалийн ажилтнууд бусдыг хяхан боогдуулах замаар авсан авлигын мөнгөө ор, шкаф зэрэгт хийж нуун далдалсан нь харагдаж байна. Бичлэгт харагдаж буй мөнгийг эд мөрийн баримтаар хураан авч, гурван шатны шүүхээр ял шийтгүүлсэн.
Авлигын гэмт хэрэг гарсаар, тасрахгүй байгаа учраас бид урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр бичлэгүүдийг ил болгон зарлаж байгааг ойлгоорой. Иргэд олон нийт та бүхэн авлигын гэмт хэргийн мэдээллийг тухай бүр бидэнд мэдээлж хамтран ажиллахыг уриалж байна.
Авлигачдын бичлэгийг ил болгосны төлөө зарим байгууллага, албан тушаалтнууд эмзэглэж байна билээ. Тэгэх шаардлага байхгүй. Улсад учруулж байгаа асар их хор хохирлыг иргэд ойлгуулахын тулд л энэ ажлыг хийж байгаа.
Нийслэлийн орон сууцны корпорацид ажилладаггүй албан тушаалтнууд бусдаас авлига авсан байж болзошгүй нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэлээ. 

Бид удахгүй та бүхэнд тус видеог хүргэх болно. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.