СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Манай улсын 1.311.792 иргэн, ААН зээлтэй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Монголын зээлдэгчдийн холбооноос банкны хүүг бууруулах шаардлагыг банкуудад хүргүүлж байгаагаа өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлаар мэдэгдлээ. Учир нь эгэл жирийн иргэд жилийн 10, 20, 60, 70 бүр 120 хувийн хүүтэй зээл авч, насаараа шулуулж амьдарч байгааг онцоллоо.


Монгол банкнаас авсан мэдээллээр манай улсын хэмжээнд нийт 1.311.792 иргэн, ААН зээлтэй байна. Үүнээс ипотекийн зээлтэй 94.535, хувийн байгууллагын зээлтэй 50.447, хэрэглээний зээлтэй 330.545, цалингийн зээлтэй 354.860 иргэн, тэтгэврийн зээлтэй 232.333 бусад зээлтэй 239.683 иргэн байгаа ажээ.

Эдгээрээс үзэхэд цалин, тэтгэвэр, хэрэглээний зээл нь бизнес эрхлэгчдийн зээлээс 6-7 дахин их байна. Гэвч иргэд зээлийн дарамтнаас болж таван цул, цувдайгаар хоног өнгөрүүлж байна. Улмаар хятадын пүүсний өрөнд дарагдаж өнгөтэй, өөдтэйгээ луйвардуулж байна.
Гэвч гадны хөрөнгө оруулагчтай арилжааны банкнууд хуулиар өөрсдийгөө хамгаалуулаад ард иргэдийг шулж мөлжсөөр байна. Иймд арилжааны банк нэртэй хувийн байгууллагууд зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулахыг шаардаж байгаа ажээ. Тэд дээрх шаардлагаа ХХБ, ХААН банк, Төрийн банк, Хас банк, Голомт банкуудад хүргүүлж байгаа юм байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.